“Богино хугацаа” ангиллын виз АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ зорилгоор зорчих

2020/4/27
1. Гадаад паспорт (Хоёроос доошгүй хоосон нүүртэй байна)       
Жич: Гадаад паспортын 4-р хуудас дээр байгаа паспорт эзэмшигчийн гарын үсэг гэсэн хэсэгт өөрийн гарын үсгийг заавал зурах.
2. Виз мэдүүлгийн хуудас (Эндээс татаж, ар өвөргүй хэвлэнэ үү)
3. Цээж зураг 1 хувь ( Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зураг (малгай, нүдний шилгүй) -ийг  виз мэдүүлгийн хуудас дээр наах) 
4. Аяллын хөтөлбөр (Загварыг эндээс татаж аваад аялалын маршрут, байрлах газар,зочид буудлын нэр), хаяг, утасны дугаар зэргийг тодорхой дэлгэрэнгүй бичнэ үү.
5. Виз мэдүүлэгчийн ажил байдлыг тодорхойлох бичиг баримт
5.1 Ажлын газрын тодорхойлолт - Тухайн компани,байгууллагын нэр, хаяг, утасны дугаар бүхий албан
бланкан дээр бичигдсэн байна.
 - Овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, ажилд орсон огноо, цалин
зэргийг тодорхой тусгасан байна.
5.2 Хувиараа бизнес эрхэлж байгаа бол тухайн үйл ажиллагааг тодорхойлох
бичиг баримт (Гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, түрээсийн гэрээ, түрээсийн
төлбөрийн баримт  (эх хувь болон хуулбар) QR кодтой гаалийн лавлагаа
болон жагсаалт (Гаалийн ерөнхий газраас эх хувиар нь бүрдүүлж авах)
5.3 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон эх хувь, эсвэл НД-ын
төлөлтийн лавлагааг ТҮЦ машинаас авч ирэх (сүүлийн 3 жилийн төлсөн мэдээлэл)
5.4 Виз мэдүүлэгч нь компаний захирал бол (компани,байгууллага)-ын улсынбүртгэлийн гэрчилгээ, байгууллагын дүрмийн хуулбар болон эх хувиуд, (төрийн өмчит байгууллага бол шаардлаггүй)
 5.5 Оюутан, сурагч бол сургуулийн тодорхойлолт
 5.6Тэтгэврийн насны хүн бол тэтгэврийн дэвтэр (эх хувь болон хуулбарын
хамт). Тэтгэврийн зээлтэй бол зөвхөн зээлийн гэрээний хуулбарыг өгч
болно.
6. Виз мэдүүлэгч нь санхүүгийн чадамжаа илтгэх материал болгож өөрийн нэр   дээрх хувийн дансны доорх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгнө.
Үүнд:
         6.1 Дансны эцсийн үлдэгдэлийн тодорхойлот
         6.2 Дансны сүүлийн 6 сарын хуулга (Өөрөөр хэлбэл нэг дансны 2 материал бүрдүүлж өгнө.)
 
Анхаарах зүйлс
1. Виз мэдүүлэхээс өмнө дансанд гэнэт орлого хийх нь виз олгохоос татгалзах  
  үндэслэлийн  нэг болдог тул анхаарна уу.
2. Банкны тодорхойлолт ба хуулгыг тухайн банкнаас болон цахим банк, киоск машинаас авч болно.
3. Виз мэдүүлэгч нь өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт болон хуулгыг бүрдүүлэн өгч болно.
4. Банк бус санхүүгийн байгууллагын тодорхойлолт, хуулга болон кредит картууд санхүүгийн баталгаа болохгүйг анхаарна уу.

7. Спортын уралдаан тэмцээн, үзэсгэлэн яармаг зэрэг арга хэмжээнд оролцох тухай  нотлох бичиг баримт (Урилга болон тухай арга хэмжээний танилцуулга, хөтөлбөр)
8. Нислэгийн тийзийн захиалгын хуудас
9. Зочид буудлын захиалгын хуудас
10. Зардлыг бусад хүн хариуцах тохиолдолд шаардлагатай бичиг баримтыг эндээс үзнэ үү.

Анхаарах зүйлс
-Виз мэдүүлэхэд өгсөн материалыг буцаан олгохгүй тул дахин авах боломжгүй ганц хувь бичиг баримтын эх хувийг нь шалгуулан хуулбарыг нь өгнө үү.
-Консулын зүгээс шаардлагатай гэж үзвэл , дээр дурдсанаас бусад бичиг баримтыг нэмэлтээр гаргуулж болзошгүйг анхаарна уу.
-Бүрдүүлсэн бичиг баримт дутуу тохиолдолд хүлээж авахгүй тул зорчих өдөр болон виз олгогдох хугацааг хангалттай тооцож урьдчилж виз мэдүүлнэ үү.
-Тус ЭСЯ-ны консулын хэлтэс нь  тухайн виз мэдүүлэгчийн нислэгийн тийз худалдан авалтад нийцүүлэн визний хариуг яаралтай шийдвэрлэх боломжгүйг анхаарна уу.
-Татгалзсан хариу гарсан тохиолдолд нислэгийн тийз буцаах зардлыг тус ЭСЯ хариуцахгүй бөгөөд виз шийдэгдэхээс өмнө нислэгийн тийз худалдан авахгүй байхыг анхаарна уу.