2023 оны Япон сангийн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2022/10/6
 2023 оны Япон сангийн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Танилцуулга/guidelines/-аас уншиж танилцана уу. Уг танилцуулгыг Япон сангийн цахим хуудаснаас гадна Японы ЭСЯ болон Монгол-Японы Хүний нөөцийн Хөгжлийн төвийн номын санд үзэж танилцах боломжтой. Хөтөлбөр тус бүрийн татах холбоос (Download page)-оос татаж авсан өргөдөл болон бусад шаардлагатай материалыг бөглөсний дараа файлаар  тухайн хөтөлбөрийн бүртгэл хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө цахим хуудас руу илгээнэ үү.
 
1.  Монголоос бүртгүүлж болох хөтөлбөрүүд
I Art and Cultural Exchange
  • Exhibitions Abroad Support Program
  • Support Program for Translation and Publication on japan
 
II Japanese-Language Education Overseas
  • Grant Program for Japanese-Language Education Activities
  • Training Program for Foreign Teachers of the Japanese-Language (Advanced/Long-term/Short-term/Japanese descendants)
  • Graduate Program in Japanese-Language and Culture (Master’s course)
  • Program for Specialists in Cultural and Academic Fields
 
III Japanese Studies Overseas and Intellectual Exchange
  • Grant Program for Intellectual Exchange Conferences
  • Japan Foundation Japanese Studies Fellowship Program
 
2. Бүртгүүлэх аргачлал
Япон сангийн цахим хуудсаар хаягийг бүртгүүлж, тухайн хөтөлбөрийн бүртгэл хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө цахим хуудас руу илгээнэ үү.
 
Харин “Япон Улсад ажиллаж, амьдрах хүмүүст зориулсан япон хэлний сургалтын байгууллагыг дэмжих” хөтөлбөрт бүртгүүлэх аргачлал ялгаатай бөгөөд уг аргачлалыг энэ хуудсаар орж танилцана уу.

3.Холбоо барих
 Хөтөлбөр тус бүрийн товч мэдээлэл, бүртгүүлэх болзол, өргөдөл хүлээн авах эцсийн хугацааг дээрх линкэд тодорхой бичсэн байгаа бөгөөд бүртгэлтэй холбоотой тодруулах зүйл байвал юуны өмнө, “Бүртгэл, бүртгүүлэх эрх, анхаарах зүйлс (Япон сангийн албан ёсны цахим хуудас)”-ийг уншиж танилцана уу. Түүний дараа ч ойлгомжгүй зүйл байвал тус ЭСЯ-ны Соёл, мэдээллийн хэлтсээс тодруулна уу.