“Японы тухай миний дурсамж” 3 дахь удаагийн гэрэл зургийн уралдаан
2021/6/16

Япон Улсын Элчин сайдын яам 6 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд “Японы тухай миний дурсамж” гэрэл зургийн уралдааныг зарлаж байна. Японд очиж байсан монголчууд та бүхний Японд авсан гэрэл зургуудыг цуглуулан, Японы талаарх олон сайхан дурсамжуудыг хуваалцах зорилгоор энэ уралдааныг 3 дахь удаагаа зохион байгуулж байна.
Энэ удаад мөн олон аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж, бүтээлүүдийн шалгаруулалт болон шилдэг бүтээлүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Доорх цахим хуудсаар орж, уралдааны нөхцөлтэй танилцаж, тус уралдаанд оролцоно уу.
Уралдааны нөхцөл (Монгол хэл・Англи хэл)
Японд зочилсон та бүхнээс олон сонирхолтой гэрэл зураг ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна.