“ЯПОНЫ ТУХАЙ МИНИЙ ДУРСАМЖ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ГУРАВ ДАХЬ УРАЛДААН
2021/6/16
Япон улсын Элчин сайдын яамнаас Гранд Принс ХХК-ий Ажисэн рамэн ресторан, Sony брэндийн албан ёсны дистрибьютер БСБ Сервис ХХК, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Нью жуулчин турс” ХХК, Тоёота сэйлс Монголиа ХХК болон Японы Үндэсний Аялал жуулчлалын байгууллагатай хамтран “Японы тухай миний дурсамж” гэрэл зургийн гуравдугаар уралдааныг зохион байгуулж байгаагаа зарлаж байна. Тус уралдааны зорилго Япон орон Монголоос ирэх зочиддоо өргөн барих өвөрмөц, үзэсгэлэнт дүр төрх, адал явдлуудыг монголчуудын нүдээр дамжуулан толилуулахад оршино. Уралдаанд оролцон гайхамшигтай шагналын эзэн болохын тулд Япон улсад аялахдаа авсан дурсгалтай, сонирхолтой, гоёмсог, инээдэмтэй гэрэл зурагнуудаа бидэнд ирүүлнэ үү.
Бүтээлээ ирүүлэх хугацаа
2021 оны 6 дугаар сарын 15-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны хооронд
Хэрхэн бүртгүүлэх
Өөрийн бүтээлийг jamphoto2021@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү (зөвхөн Монгол улсын иргэд).
Уралдааны Дүрэм-ийг эндээс татаж авна уу.
Японд зочилсон та бүхнээс олон сонирхолтой гэрэл зураг ирүүлнэ хэмээн найдаж байна.

- Нэг оролцогч дээд тал нь 2 гэрэл зургаар оролцоно.
- Бүртгэлийн маягтыг эндээс татаж авна уу.
- Паспортын хуулбар (а/ нүүр хуудас, б/ гэрэл зураг авсан үеийн Японы хилээр орсон/гарсан тамга бүхий хуудас )
- Бүх гэрэл зургууд өндөр нягтрал бүхий JPEG болон .jpg форматтай байна
Уралдааны Дүрэм-ийг эндээс татаж авна уу.
Японд зочилсон та бүхнээс олон сонирхолтой гэрэл зураг ирүүлнэ хэмээн найдаж байна.