Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (2020.7.22)
2020/7/24
1. Япон Улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзсан нэмэлт бүс нутгууд
“Хилийн шалган нэвтрүүлэх болон Цагаачлалын тухай хууль”-д үндэслэн Япон Улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзах улс орнуудад дор дурдсан 17 орны бүх бүс нутгийг хамруулна(*1). Япон Улс руу зорчихоос 14 хоногийн өмнө доорх улс орнуудад зорчсон гадаад иргэнийг хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хил нэвтрүүлэхээс татгалзана(*2).
Хилээр нэвтрүүлэхийн татгалзсан нэмэлт 17 улс орон
Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Кени Улс, Коморосын Холбооны Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Бүгд Найрамдах Сьерра Леон Улс, Бүгд Найрамдах Суринам Улс, Бүгд Найрамдах Судан Улс, Холбооны Бүгд Найрамдах Сомали Улс, Бүгд Найрамдах Намиби Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс, Палестин Улс, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улс, Бүгд Найрамдах Мадагаскар Улс, Ливи Улс, Бүгд Найрамдах Либери Улс
*1 Энэ арга хэмжээг авснаар хилээр нэвтрүүлэхээс татгалзсан нийт улс орны тоо 146 боллоо.
*2 7 дугаар сарын 23-ны өдрийг дуустал дахин нэвтрэх зөвшөөрлөөр хилээр гарсан Байнгын оршин суугч (Permanent Resident), Япон Улсын иргэний гэр бүл (Spouse or Child of Japanese National), Байнгын оршин суугч иргэний гэр бүл (Spouse or Child of Permanent Resident), Тогтоосон хугацаанд оршин суугч (Long Term Resident) ангиллын оршин суух эрх бүхий иргэн уг зөвшөөрлөөр хил нэвтрүүлэхээс татгалзсан дээрх 17 улсаас ирсэн тохиолдолд журмын дагуу хүндэтгэж үзэх нөхцөлтэйд тооцно. 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш хилээр гарсан иргэний хувьд хүндэтгэн үзэх нөхцөлд тооцохгүй болно. Түүнчлэн Байнгын тусгай оршин суугч (Special Permanent Resident) ангилалд багтах иргэдийн тухайд хилээр нэвтрүүлнэ.
※Хилээр нэвтрүүлэхээс татгалзсан нэмэлт улс орнуудаар дамжин өнгөрч (тухайн бүс нутгийн хилээр нэвтэрсэн эсэхийг үл хамааран) ирсэн тохиолдолд мөн журмын дагуу хил нэвтрүүлэхээс татгалзана.
2. Хорио цээрийн хяналт шалгалтыг чангатгах тухай
14 хоногийн дотор дээрх 1-д заасан улс оронд зорчсон бол PCR шинжилгээнд хамруулна(*3).
3. Өдгөө хэрэгжүүлж буй арга хэмжээний үргэлжлэл
Шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчинтэй тэмцэх төв штабын 39 дахь удаагийн хуралдаанаар ( 2020 оны 6-р сарын 29-ны өдрийн хуралдаан) 7 дугаар сарыг дуустал хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн хорио цээрийг чангатгах(*3), визийг хязгаарлах, нислэг хүлээн авах, нисэх буудал болон нислэгийн тоог хязгаарлах арга хэмжээг 8 дугаар сарыг дуустал сунгахаар боллоо. Энэхүү хугацаа нь дахин сунгагдах магадлалтай.
*3 Цаашид PCR шинжилгээний оронд орлуулж болох шинжилгээний аргачлал гарсан тохиолдолд үе шаттайгаар нэвтрүүлэх магадлалтай.
Дээрхи 1 болон 2-т заасан арга хэмжээг 7 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хэрэгжүүлнэ.Уг арга хэмжээг авч эхлэхээс өмнө гадаад явсан мөн арга хэмжээ авч эхлэсний дараа Япон Улсад ирсэн иргэдэд энэхүү арга хэмжээ нь хамааралтай болно.
Анхааруулга
4 дүгээр сарын 3-ны өдрөөс хойш зөвхөн Япон Улсад зайлшгүй зорчихыг хүлээн зөвшөөрсөн дипломат болон албан ажил, хүмүүнлэгийн чанартай болон яаралтай тохиолдолд виз мэдүүлгийн материалыг хүлээн авна. Үүнээс бусад хүндэтгэх шалтгаан байхгүй бол виз мэдүүлгийн материалыг хүлээн авахгүй.
Өмнө нь хүлээж авсан виз мэдүүлгийн хариу олгох хугацааг (Журмын дагуу визийн хариуг ажлын 4 хоногт олгодог боловч) хэсэг хугацаагаар сунгана.
Жич: Доорх агуулгад хамаарах виз мэдүүлгийг хүмүүнлэгийн чанартай гэж үзнэ.
Япон Улсын иргэний гэр бүл гэх мэт, Япон Улсад оршин сууж буй гэр бүлийн гишүүн нь нас барсан, биеийн байдал нь онц хүнд байгаа, эмнэлгийн тусламж үйлчилгээ яаралтай авах шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд хүмүүнлэгийн чанартай гэж үзэн виз мэдүүлгийн материалыг хүлээж авна.
Тухайн виз мэдүүлэгчийн зорчих зорилго, нөхцөл байдлаас шалтгаалан материал хүлээн авах эсэхийг шийдвэрлэх тул та бүхэн виз мэдүүлэхээсээ өмнө тус Элчин сайдын яамны Консул, харуул хамгаалалтын хэлтэстэй урьдчилан холбогдож лавлана уу.
Жич: Виз мэдүүлэгч нь дараах асуулгын хуудсыг заавал бөглөх шаардлагатай.
Бүс нутгийн талаарх мэдээллийг линк-ээр орж авна уу.