Раднаагийн Баттогтоход одон гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
2019/12/6
Япон Улсын засгийн газраас Рэйвагийн нэгдүгээр оны намар одон гардах гадаад иргэдийн нэг болох Монгол улсын иргэн Раднаагийн Баттогтоход 12 дугаар сарын 3-ны өдөр одонг гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Р. Баттогтох нь 1977 онд Монгол улсад анх удаа хэрэгжсэн Хөгжлийн албан ёсны тусламж болох “Говь ноолуурын үйлдвэрийг барьж байгуулах” буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн билээ. Төслийг дууссаны дараа ч Монгол улсын их сургууль болон Их Монгол сургуульд Япон хэлний багшаар ажиллаж, Монгол дахь Япон хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан зэрэг Япон, Монголын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх болон Япон хэлний боловсролын хөгжилд оруулсан алдар гавьяаг нь үнэлэн “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнав.
Шагнал: “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон
Гаргасан амжилт: Япон Монголын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлсэн мөн Япон хэлний боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулсан

![]() |
![]() |
|
Ёслолын үйл ажиллагааны дараа мэндчилгээ дэвшүүлж байгаа нь | Хамаатнуудын хамтаар дурсгалын зураг авхуулав | |
![]() |
![]() |
|
Р. Баттогтох, Япон улсын хэргийг түр хамаарагч И. Хаяашигийн хамт | Охин Б. Болормаа хундаганы үг хэлэв |