Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Судлаач оюутан/ зарлагдлаа
2020/5/18
Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Судлаач оюутан/-ийн бүртгэл зарлагдлаа. Шинэ төрлийн корона вирусын халдвараас сэргийлэхтэй холбоотойгоор үүсээд буй онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж энэ жилийн шалгалтын бүртгэлийн хугацааг сунган ажлын 8 өдөр болголоо. Бүртгэлийн материалыг 2020 оны 5-р сарын 25-ны /Даваа гараг/ өдрөөс 6 дугаар сарын 4-ний /Пүрэв гараг/ өдөр хүртэл Япон улсын Элчин сайдын яамны харуулын байранд хүлээн авна. Доорх тайлбарыг сайтар уншиж танилцана уу. Асууж, тодруулах зүйлс байвал Япон улсын Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтсээс тодруулна уу.
1. Товч танилцуулга
Их, дээд сургуульд эзэмшсэн мэргэжлийн салбар, эсвэл түүнтэй холбоо бүхий мэргэжлийн салбарт суралцах боломжтой бөгөөд Японы их, дээд сургуульд судалгаа хийх боломжтой бүх мэргэжлээр элсэлт авна. Судлаач оюутан нь суралцаж буй хугацаандаа их сургуулийн магистрантур, докторантурын шалгалтанд тэнцвэл үргэлжлүүлэн тэтгэлгээ авч суралцах боломжтой.
Тэтгэлгийн хэмжээ:
Сар бүр: 143,000 иен /Судлаач оюутан/
144,000 иен /Магистрант/
145,000 иен /Докторант/
Тэтгэлэг олгох хугацаа:
2021 оны 9-10-р сараас 2023 оны 3-р сар
2. Болзол, шалгуур
3. Материал хүлээн авах
Бүртгэлийн хугацаа:
5 дугаар сарын 25-ны өдрийн /Даваа гараг/ 9:30 цагаас 6-р сарын 4-ний өдрийн /Пүрэв гараг/ 17:00 цаг хүртэл.
Хаана:
Япон улсын Элчин сайдын яамны харуулын байранд
Бүрдүүлэх материал:
4. Шалгаруулалт
4-1 Бичиг баримтын шалгаруулалт
2020 оны 6 дугаар сарын 22-ны (Даваа гараг) өдөр тэнцэгсдэд цахим шуудангаар мэдэгдэж шалгалтад орох хувийн бүртгэлийн дугаарыг илгээнэ. Бичгийн шалгалт өгөхөөр ирэхдээ тэр дугаараараа бүртгүүлнэ.
4-2 Бичгийн шалгалт (Зөвхөн бичиг баримтын шалгаруулалтад тэнцэгчдээс авна)
Бичгийн шалгалтыг зохион байгуулахдаа цаашид Монгол улсын Засгийн газартай зөвшилцөж, шалгалт авах хэлбэр, хугацааг шийднэ.
Тус шийдвэр гармагц ЭСЯ-ны цахим хуудас, фэйсбүүк хуудсаар тусгайлан мэдээлэл гаргана.
Бичгийн шалгалтын агуулга: англи хэл, япон хэл
4-3 Ярилцлага (Зөвхөн бичгийн шалгалтанд тэнцэгчдээс авна)
Бичгийн шалгалтанд тэнцэгсдэд ярилцлагын шалгалтын тухай мэдээлэл өгнө.
4-4 Суралцах сургуулийг сонгох
Ярилцлагын шалгалтад тэнцэгчид элсэх хүсэлтэй сургуультайгаа өөрсдөө холбоо тогтоож, судлаач эсвэл үндсэн оюутан /магистрант, докторант/-аар элсэн орох зөвшөөрлийг авна. Энэ тухай тэнцэгсдэд жич дэлгэрэнгүй тайлбарлах болно.
4-5 Эцсийн шалгаруулалт
Тус ЭСЯ-наас зохион байгуулсан эхний шатны шалгаруулалтын дүнг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам руу илгээнэ. Японы БШУЯ-ны Сонгон шалгаруулах комисс нь эцсийн шийдвэр гарган тэнцэгсдийг зарлана.
Жич:
Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье.
5. Холбоо барих
(Соёл боловсрол, мэдээллийн хэлтэс) Утасны дугаар: 320777 (124; 125), public.diplomacy-section@ul.mofa.go.jp

- Магистрант, докторант: Тухайн хөтөлбөрийн заасан хугацаа
- Сургалтын төлбөр, хоёр талын нисэх онгоцны тийзийн зардлыг
2. Болзол, шалгуур
Иргэншил: |
Монгол Улсын иргэн байх. |
Нас: | 1986 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш төрсөн |
Боловсрол: |
|
Сурлагын дүн: | Сүүлийн төгссөн сургуулийн болоод магистр, докторын курсын сурлагын Голч дүн 3.5 буюу түүнээс дээш байх /дүнгийн жагсаалт дээр тодорхой тэмдэглэсэн байх/. |
Эрүүл мэндийн байдал: | Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх. |
Японд очих хугацаа: | 2021 оны 9 дүгээр сард тухайн сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх. |
Бусад нөхцөл: | - Японд очих үед цэргийн албан хаагч болон цэргийн эрх үүрэггүй байх. - Өмнө нь Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан бол хамгийн сүүлийн тэтгэлэг авсан сарын дараа сарын 1-ний өдрөөс хойш 3 жил судалгааны ажил хийсэн эсвэл ажилласан байх /Энэ нь Япон хэл, соёл судлаач оюутнаар Японд суралцсаныхаа дараа буцаж ирээд Монгол дахь сургуулиа төгссөн оюутнуудад хамаарахгүй/.
|
3. Материал хүлээн авах
Бүртгэлийн хугацаа:
5 дугаар сарын 25-ны өдрийн /Даваа гараг/ 9:30 цагаас 6-р сарын 4-ний өдрийн /Пүрэв гараг/ 17:00 цаг хүртэл.
Хаана:
Япон улсын Элчин сайдын яамны харуулын байранд
Бүрдүүлэх материал:
Бүрдүүлэх бичиг баримт | |||
эх хувь | хуулбар | ||
1 | Өргөдөл /тогтсон маягт/ | 1 | 2 |
2 | Судалгааны төлөвлөгөө /тогтсон маягт/ | 1 | 2 |
3 | Төгссөн их сургуулийн дүнгийн жагсаалт |
1 | 2 |
4 | Төгссөн их сургуулийн диплом, эсвэл төгсөлтийн гэрчилгээ (Суралцаж байгаа бол сургуулийн тодорхойлолт эсвэл сурлагын дүнгийн жагсаалт) |
1 | 2 |
5 | Суралцаж буй хүмүүс Их, дээд сургуулийн тодорхойлолт /үүнд курс, факультет, элссэн огноо зэргийг бичсэн байх/ Ажиллаж буй хүмүүс Ажлын газрын тодорхойлолт /ажилладаг нь үнэнг батлах тодорхойлолт байх ба ажилд орсон огноо, албан тушаал зэргийг бичсэн байх/ |
1 | 2 |
6 | Цээж зураг (сүүлийн 3 сарын дотор авхуулсан байх. Зурагны ард нэрээ тодорхой бичиж, өргөдлийн заасан хэсэгт наана уу.) | 3 | - |
7 | Бүртгэлийн хуудас-г бөглөж, цээж зургаа наагаад бусад материалын хамт илгээнэ үү. | 1 | |
- | Иргэний үнэмлэх (нотариатаар баталгаажсан хуулбар) | 1 | - |
- Өргөдлийн болон судалгааны төлөвлөгөөний маягтыг эндээс татаж авна.
- Бүх материалыг үдэхгүй бөгөөд дээрх дэс дарааллын дагуу эх хувь, хуулбарын хэсгийг тус бүрт нь дараалуулан дугтуйд хийж, авчирна уу.
- Дээрх 3-т буй төгссөн сургуулийн дүнгийн тодорхойлолт, 4-т буй төгссөн сургуулийн гэрчилгээний тухай
- ЭСЯ-нд ирүүлэх материалаа англи буюу япон хэлээр бэлтгэж ирүүлнэ үү. Монгол хэлээр үйлдэгдсэн материалуудын англи, япон хэлний орчуулгыг хавсаргасан байвал зохино.
- Эх хувь гэдэг нь их сургуулиас олгосон материалын нотариатаар баталгаажуулсан хувийг хэлнэ.
- Магистрантурт суралцах хүсэлтэй бол баклаврын дүнгийн жагсаалт, докторантурт суралцах хүсэлтэй бол баклавр болон магистрын дүнгийн жагсаалтыг илгээнэ үү. Мөн одоо суралцаж байгаа бол сургуулийн дүнгийн жагсаалтаа мөн илгээнэ үү.
- Дүнгийн жагсаалтад голч оноо эсвэл дундаж оноог тодорхой тэмдэглэсэн эсэхийг шалгана уу. Голч дүн эсвэл голч оноо бичигдээгүй тохиолдолд бүртгэх боломжгүй.
4. Шалгаруулалт
4-1 Бичиг баримтын шалгаруулалт
2020 оны 6 дугаар сарын 22-ны (Даваа гараг) өдөр тэнцэгсдэд цахим шуудангаар мэдэгдэж шалгалтад орох хувийн бүртгэлийн дугаарыг илгээнэ. Бичгийн шалгалт өгөхөөр ирэхдээ тэр дугаараараа бүртгүүлнэ.
4-2 Бичгийн шалгалт (Зөвхөн бичиг баримтын шалгаруулалтад тэнцэгчдээс авна)
Бичгийн шалгалтыг зохион байгуулахдаа цаашид Монгол улсын Засгийн газартай зөвшилцөж, шалгалт авах хэлбэр, хугацааг шийднэ.
Тус шийдвэр гармагц ЭСЯ-ны цахим хуудас, фэйсбүүк хуудсаар тусгайлан мэдээлэл гаргана.
Бичгийн шалгалтын агуулга: англи хэл, япон хэл
- Англи хэл, япон хэлний шалгалтыг заавал өгөх шаардлагатай.
- Аль нэг хэлний шалгалтаар өндөр оноо аваагүй тохиолдолд тэнцээгүйд тооцно.