Япон, Монголын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын 4 дүгээр зөвлөлдөх уулзалт болон Япон улс, АНУ, Монгол улсын гурван талт 2 дугаар уулзалт болов

2017/10/17
2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Япон, Монголын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын 4 дүгээр зөвлөлдөх уулзалтад Япон улсын ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын Захирал К.Канасүги тэргүүтэй ГХЯ, БХЯ болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгчид оролцож Монголын талын холбогдох байгууллагын албаны хүмүүстэй аюулгүй байдлын асуудалд тулгуурлан хоёр талт харилцаа болоод бүс нутаг, олон улсын нөхцөл байдлын талаар зөвлөлдөв. Мөн энэ өдөр, Япон улс, АНУ,  Монгол улсын гурван талт 2 дугаар уулзалт болж бүс нутгийн аюулгүй байдал болон эдийн засгийн харилцааны талаар санал солилцов.
(Япон улс, АНУ, Монгол улсын хамтарсан мэдэгдэл)
 
 

Япон, Монголын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын
4 дүгээр зөвлөлдөх уулзалт