Нэн өндөр орлоготой энгийн паспорттой иргэн богино хугацааны олон удаагийн виз мэдүүлэх журам
2025/4/1
Тус Элчин сайдын яам нь визийг шалган шийдвэрлэх явцад нэмэлт материал гаргуулах, Консулын ярилц лагад дуудах тохиолдол гардаг.
Виз мэдүүлэгчийн зүгээс эдгээр шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд виз мэдүүлгийг цуцлах эсвэл татгалзана. Мөн виз мэдүүлгийн материалыг хуурамчаар үйлдсэн тохиолдолд хатуу арга хэмжээ авах бөгөөд виз олгохоос татгалзана.
Визийн ерөнхий агуулга
Бүрдүүлэх бичиг баримт
А. Нэн өндөр орлоготой иргэн
Б. Олон удаагийн визтэй хүний гэр бүл, ойрын төрөл саданд олон удаагийн виз олгох тухай
Энэхүү визийг дараах хамаарал бүхий гэр бүлийн гишүүд болон төрөл саданд олгох боломжтой. Гэхдээ төрөл садангийн лавлагаа болон бусад виз мэдүүлгийн материал бүрэн гүйцэд байсан тохиолдолд олгоно.
Нэн өндөр орлоготой иргэний гэр бүл (Б хэсгийн 1 болон 2-т заасан гэр бүлийн гишүүд болон хамаарал бүхий ах дүү, төрөл садан) аль болох үндсэн виз мэдүүлэгчийн хамтаар виз мэдүүлэхийг зөвлөж байна.
Анхааруулга
Виз мэдүүлэгчийн зүгээс эдгээр шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд виз мэдүүлгийг цуцлах эсвэл татгалзана. Мөн виз мэдүүлгийн материалыг хуурамчаар үйлдсэн тохиолдолд хатуу арга хэмжээ авах бөгөөд виз олгохоос татгалзана.
Визийн ерөнхий агуулга
Агуулга | Нэн өндөр орлоготой энгийн паспорт эзэмшигч Монгол улсын иргэнд богино хугацааны олон удаагийн визийг олгоно. Энэхүү визийг аялал, бизнес, соёлын харилцаа, ах дүү төрөл садныдаа зочлох зорилгоор ашиглаж болно. Харин ашиг орлого олох, шагнал урамшуулал авах арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулахыг хатуу хориглоно. |
Хугацаа | 90 хоног |
Нийт зорчих хоног | Жилд нийт 180 хүртэлх хоног зорчих |
Хүчинтэй хугацаа | 5 жил |
Бүрдүүлэх бичиг баримт
А. Нэн өндөр орлоготой иргэн
No. | Бүрдүүлэх материал | Эх хувь Хуулбар |
1 | Паспорт | Эх хувь |
2 | Виз мэдүүлгийн хуудас | Эх хувь |
3 | Цээж зураг Цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зураг. Эгц өөдөөс харсан малгайгүй, нүдний шилгүй байх) |
Эх хувь |
4 | Паспорт эзэмшигчийн хувийн мэдээлэл (Зураг, овог нэр, төрсөн огноо, паспортын дугаар гэх мэт)-ийг багтаасан хуудас | Хуулбар |
5 | Япон Улсад олон удаа зорчих шаардлагыг нотлох бичиг баримт 1) Олон удаа зорчих шаардлагыг тодорхой, дэлгэрэнгүй тусгасан аяллын хөтөлбөр гаргах. 2) Бизнес, соёлын солилцоо гэх мэт зорилгоор зорчих бол виз мэдүүлэгчийг Япон Улсад удаа дараа зорчихыг тодорхой тусгасан албан томилолтын бичгийг харьяалагдах компани, байгууллагаас гаргах. Мөн дээрх зорилгоор зорчихыг баталсан Япон талын хүлээн авагчаас ирүүлсэн урилга (олон удаагийн), батлан даалтын бичгийг хавсаргах. 3) Ах дүү, төрөл садан, найз нөхдийндөө зочлохоор явах бол Япон талын уригчаас ирүүлсэн урилга (олон удаагийн), батлан даалтын бичиг зэрэг бусад шаардлагатай бичиг баримтыг хавсаргах. 4) Эмнэлгийн үзлэг, эмчилгээ хийлгэхээр явах бол удаа дараа зорчих шаардлагатайг батлах эмнэлгийн бичиг, эмчийн магадалгаа, хөтөлбөрийг хавсаргах. |
Эх хувь |
6 | Нэн өндөр санхүүгийн чадамжтайг батлах бичиг баримт 1) Виз мэдүүлэгчийн нэр дээрх банкны дансны сүүлийн 6 сарын QR кодтой хураангуй хуулга. 2)Виз мэдүүлэгч нь сүүлийн 6 сарын QR кодтой хураангуй хуулгыг өгөх боломжгүй бол тухайн дансны сүүлийн 3 сарын дэлгэрэнгүй хуулгыг өгнө. 3)Хөрөнгө орлогын мэдүүлэг, татварын тодорхойлолт, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг (мөн шаардлагатай тохиолдолд тэтгэврийн дансны хуулга, газар эзэмшил, өмчлөлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, хувьцааны ногдол ашиг хүртсэнийг нотлох бичиг баримт, ажлаас гарсны тэтгэмжийн тодорхойлолт, өвлөх эрхийн гэрчилгээ, түрээсийн гэрээ зэрэг) ойрын нэг жилийн орлогыг нотлох бичиг баримт. |
Эх хувь |
7 | Ажлын газрын тодорхойлолт, үйл ажиллагаа эрхэлж байгааг батлах бичиг баримт, сургууль цэцэрлэгийн тодорхойлолтыг өгөх. | Эх хувь |
Б. Олон удаагийн визтэй хүний гэр бүл, ойрын төрөл саданд олон удаагийн виз олгох тухай
Энэхүү визийг дараах хамаарал бүхий гэр бүлийн гишүүд болон төрөл саданд олгох боломжтой. Гэхдээ төрөл садангийн лавлагаа болон бусад виз мэдүүлгийн материал бүрэн гүйцэд байсан тохиолдолд олгоно.
- Олон удаагийн визтэй хүний эхнэр, нөхөр, үр хүүхэд, аав, ээж, ах, эгч, дүү, өвөө, эмээ, , ач, зээ,
- Олон удаагийн визтэй хүний хадам ээж, аав, хадам ах, эгч, дүү болон тэдний эхнэр нөхөр , хадам эмээ, өвөө
No. | Бүрдүүлэх материал | Эх хувь Хуулбар |
1 | Паспорт | Эх хувь |
2 | Виз мэдүүлгийн хуудас | Эх хувь |
3 | Цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зураг. Эгц өөдөөс харсан малгайгүй, нүдний шилгүй байх) |
Эх хувь |
4 | Паспорт эзэмшигчийн үндсэн мэдээллийг агуулсан хуудас | Хуулбар |
5 | Хоорондын хамаарлыг батлах бичиг баримт
|
Эх хувь |
6 | А буюу нэн өндөр орлоготой иргэн нь олон удаагийн визтэйг батлан паспорт эзэмшигчийн үндсэн мэдээллийг агуулсан хуудас болон визтэй хуудсыг хавсаргах. | Хуулбар |
Анхааруулга
- Дээр дурдсан бүрдүүлэх бичиг баримт нь виз мэдүүлэхэд зайлшгүй шаардлагатай материалууд болно.
- Виз мэдүүлгийн материал бүрэн бус, мэдүүлгийн хуудсыг дутуу бөглөсөн бол виз мэдүүлгийн материалыг хүлээж авахгүй.
- Шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал авах мөн виз мэдүүлэгчийг ярилцлагад дуудна.
- Шаардсан нэмэлт материалыг цаг хугацаанд нь гаргаж өгөхгүй байх, визийн ярилцлагад ирэхгүй бол виз мэдүүлгийг цуцална.
- Хүмүүнлэгийн чанартай яаралтай зорчих виз мэдүүлгээс бусад тохиолдолд визийн хариуг яаралтай олгохгүй.
- Зарим тохиолдолд визийг шийдвэрлэхэд тодорхой хугацаа шаардагдах ( хэдэн 7 хоног ч зарцуулах тохиолдол байдаг) тохиолдол байдаг тул эрсдэлээ тооцон хангалттай хугацаатайгаар виз мэдүүлнэ үү.
- Виз мэдүүлгийн материалын хүчинтэй хугацааны тухайд виз мэдүүлэгчээс гаргах материал 3 долоо хоног, санхүүгийн чадамжийг батлах бичиг баримт (банкны хуулга, тодорхойлолт гэх мэт) 7 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Харин Япон талаас ирүүлсэн материал 3 сар (хуулбар хувь байж болно)-ын хугацаанд хүчинтэй байна.
- Япон талаас бүрдүүлэх материалын хүчинтэй хугацаа 3 сар байна. Хуулбар материалаар виз мэдүүлж болно. Гэвч зарим тохиолдолд эх хувь материалыг шаардах үе байдаг.