Япон иргэний гэр бүлийн гишүүн болох гадаадын иргэнд олгох богино хугацааны виз (1 удаа болон олон удаагийн виз)

2025/4/1
Тус Элчин сайдын яам нь визийг шалган шийдвэрлэх явцад нэмэлт материал гаргуулах, Консулын ярилц лагад дуудах тохиолдол гардаг.
Виз мэдүүлэгчийн зүгээс эдгээр шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд виз мэдүүлгийг цуцлах эсвэл татгалзана. Мөн виз мэдүүлгийн материалыг хуурамчаар үйлдсэн бол хатуу арга хэмжээ авах бөгөөд виз олгохоос татгалзана.


Япон Улсын иргэний эхнэр,нөхөр,хүүхдэдолгох богино хугацааны виз​  
Агуулга
  1. Уг виз нь Монгол Улсад хууль ёсны дагуу урт хугацаагаар оршин сууж буй Япон Улсын иргэний эхнэр, нөхөр, хүүхэд (Монгол болон бусад улсын иргэншилтэй)-дэд олгох виз юм. .
  2. Энэхүү визээр Япон Улсад зорчихдоо ашиг орлого олох, шагнал урамшуулал авах арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулахыг хатуу хориглоно.
Хугацаа 15, 30, 90 хоног
Зорчих тоо 1 удаагийн, 2 удаагийн, олон удаагийн
Хүчинтэй хугацаа
  1. 1 удаагийн виз (3 сар)
  2. 2 удаагийн виз (6 сар)
  3. Олон удаагийн виз (1 жил)
  4. Олон удаагийн виз (3 жил) Өмнө нь 1 буюу түүнээс дээш удаа олон удаагийн виз авч байсан хүнд энэ визийг олгоно.
 
Виз олгох шалгуур
Дараах 2 шалгуурын аль нэгийг бүрэн дүүрэн хангасан байна.
 1) Гадаад улсад хууль ёсны дагуу оршин сууж буй эсвэл хөдөлмөр эрхлэн урт хугацаагаар оршин сууж буй Япон иргэний (6 сараас дотогш хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй бол үүнд хамаарахгүй) хууль ёсны гэр бүл бөгөөд доорх шаардлагыг хангасан байх.
  А. 1 удаагийн болон 2 удаагийн виз мэдүүлэх тохиолдолд эхнэр, нөхөр болох Япон иргэнтэй хамт амьдарч байх.
  Б. Олон удаагийн виз мэдүүлэх тохиолдолд 1-ээс дээш удаа Япон Улсад зорчсон түүхтэй байх. Мөн эхнэр, нөхөр болох Япон иргэнтэй хууль ёсны гэр бүл бөгөөд 1-ээс дээш жил хамт амьдарсан байх.
 
 2) Гадаад улсад хууль ёсны дагуу оршин сууж буй эсвэл хөдөлмөр эрхлэн урт хугацаагаар оршин сууж буй Япон Улсын иргэний ургийн бичигт төрсөн хүүхэд гэж бүртгэгдсэн тусгай үрчлэгдсэн хүүхэд, мөн тухайн Япон иргэний төрсөн хүүхэд бөгөөд дараах шалгуурыг хангасан хүн.
  А. 1 удаагийн болон 2 удаагийн виз мэдүүлэх тохиолдолд эцэг, эх болох Япон иргэнтэй хамт амьдарч байх.
  Б. Олон удаагийн виз мэдүүлэх тохиолдолд 1-ээс дээш удаа Япон Улсад зорчсон түүхтэй байх. Мөн эцэг, эх болох Япон иргэний хууль ёсны хүүхэд бөгөөд 1-ээс дээш жил хамт амьдарсан байх.
 
Анхааруулга 1
  1. “Япон Улсын иргэний эхнэр, нөхөр болох гадаад улсын иргэн” гэдэг нь тухайн Япон иргэнтэй хууль ёсны гэр бүл болсон, гэрлэлт нь хүчинтэй байгаа хүнийг хэлнэ. Харин эхнэр нөхөр болох Япон иргэнээс салсан эсвэл нас барсан, гэрлэлт батлуулаагүй бол Япон иргэний эхнэр, нөхөр гэж үзэхгүй. Мөн гадаад улсад албан ёсоор бүртгэгдсэн ижил хүйсийн гэрлэлт үүнд хамаарахгүй. Мөн эхнэр нөхөр болох Япон Улсын иргэн виз олгосны дараа Япон Улс руу заавал хамт зорчих шаардлагагүй.
  2. Япон Улсын иргэний хүүхэд гэдэг нь тухайн иргэний төрсөн хүүхдээс гадна Япон Улсын Иргэний хуулийн 817 дугаар бүлгийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтын дагуу Гэр бүлийн шүүхийн шийдвэрээр тогтоосон тусгай үрчлэлт, эсвэл гадаад улсын  шүүхийн шийдвэрээр тогтоосон тусгай үрчлэлтээр ургийн бичигт бүртгэгдсэн хүүхдийг хэлнэ. Харин Япон иргэний эхнэр, хүүхдийг дагаж ирсэн өргөмөл хүүхэд үүнд хамаарахгүй. Мөн эцэг эх болох Япон Улсын иргэн виз олгосны дараа Япон Улс руу заавал хамт зорчих шаардлагагүй. 
Бүрдүүлэх материал
No. Бүрдүүлэх материал
Эх хувь
Хуулбар
1 Паспорт Эх хувь
2 Виз мэдүүлгийн хуудас Эх хувь
3 Цээж зураг
Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зураг. Эгц өөдөөс харсан малгайгүй, нүдний шилгүй байх
Эх хувь
4 Гадаад паспорт эзэмшигчийн хувийн  мэдээлэл (Зураг, овог нэр, төрсөн огноо, паспортын дугаар гэх мэт) -ийг багтаасан  хуудас Өнгөт хуулбар
5 Одоогийн хаягт оршин сууж байгааг нотлох бичиг баримт (Япон эхнэр нөхөр, эцэг эхтэйгээ хамт амьдарч буйг нотлох бичиг баримт) Гэрийн хаягийн бүртгэл, гэрийн хаягийн тодорхойлолт, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл гэх мэт виз мэдүүлэгч болон Япон эхнэр нөхөр, эцэг эхийн тус тусын одоогийн оршин сууж буй хаягийг (хамт амьдарч байгааг
нотлох) нотлох бичиг баримт.
Эх хувь
6 богино хугацааны нэг болон хоёр удаагийн виз мэдүүлэх бол аяллын хөтөлбөр шаардлагатай.  
7 Богино хугацааны олон удаагийн виз мэдүүлэх бол олон удаагийн виз хүсэж буй тухай тодорхой дэлгэрэнгүй бичсэн хүсэлтйиг өгөх. (Загвар чөлөөтэй) Эх хувь
8 Япон эхнэр нөхөр, эцэг эхийн бүрдүүлэх материал
 1) Паспорт (Эзэмшигчийн хувийн мэдээллийг агуулсан хуудас, оршин сууж байгаа улсын виз болон хилээр нэвтэрсэн дардас тавигдсан хуудас)
 2) Ургийн бүртгэл (гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ, төрөл садны лавлагаа,  хүүхэд өргөж авсныг гэрчлэх баримт бичиг)
 3) Оршин суух үнэмлэхийн хуулбар ар өвөргүй эсвэл оршин суугаа газрын тодорхойлолт 
Хуулбар
9 Япон эхнэр нөхөр, эцэг эх нь  санхүүгийн бүрэн чадамжтайг батлах бичиг баримт болгож дараах бичиг баримтын  аль нэгийг гаргаж өгнө.
 1) Ажлын газрын тодорхойлолт (цалин орлогыг тусгасан байх)
 2)Жилийн орлогын тодорхойлолт, Татвар төлөлтийн тодорхойлолт зэргээр виз мэдүүлэгчийг Японд байх хугацаанд зардлыг бүрэн хариуцахыг батлах бичиг баримт
 3) Виз мэдүүлэгчийн нэр дээрх банкны дансны сүүлийн 6 сарын QR кодтой  хураангуй хуулгыг өгөх. Хураангуй хуулга өгөх боломжгүй бол тухайн дансны сүүлийн 3 сарын дэлгэрэнгүй хуулгыг өгнө.
Хуулбар
 
Анхааруулга
  1. Дээр дурдсан бүрдүүлэх бичиг баримт нь виз мэдүүлэхэд зайлшгүй шаардлагатай материалууд болно.
  2. Виз мэдүүлгийн материал бүрэн бус, мэдүүлгийн хуудсыг дутуу бөглөсөн бол виз мэдүүлгийн материалыг хүлээж авахгүй.
  3. Шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал авах мөн виз мэдүүлэгчийг ярилцлагад дуудна.
  4. Шаардсан нэмэлт материалыг цаг хугацаанд нь гаргаж өгөхгүй байх, визийн ярилцлагад ирэхгүй бол виз мэдүүлгийг цуцална.
  5. Хүмүүнлэгийн чанартай яаралтай зорчих виз мэдүүлгээс бусад тохиолдолд визийн хариуг яаралтай олгохгүй.
  6. Зарим тохиолдолд визийг шийдвэрлэхэд тодорхой хугацаа шаардагдах ( хэдэн 7 хоног ч зарцуулах тохиолдол байдаг) тохиолдол байдаг тул эрсдэлээ тооцон  хангалттай хугацаатайгаар виз мэдүүлнэ үү.
  7. Виз мэдүүлгийн материалын хүчинтэй хугацааны тухайд виз мэдүүлэгчээс гаргах материал 3 долоо хоног, санхүүгийн чадамжийг батлах бичиг баримт (банкны хуулга, тодорхойлолт гэх мэт) 7 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Харин Япон талаас ирүүлсэн материал 3 сар (хуулбар хувь байж болно)-ын хугацаанд хүчинтэй байна.
  8. Япон талаас бүрдүүлэх материалын хүчинтэй хугацаа 3 сар байна. Хуулбар материалаар виз мэдүүлж болно. Гэвч зарим тохиолдолд эх хувь материалыг шаардах үе байдаг.