Япон улсад урт хугацаагаар оршин сууж буй гадаад иргэний эхнэр, нөхөр эсвэл хүүхдэд олгох олон удаагийн визийн журам
2024/4/5
Тус Элчин сайдын яам нь виз мэдүүлгийн материалыг хуурамчаар үйлдсэн тохиолдолд хатуу арга хэмжээ авах бөгөөд виз олгохоос татгалзана.
Визийн ерөнхий агуулга
Виз олгох шалгуур
Япон Улсад ОСЗ-тэй урт хугацаагаар оршин сууж буй гадаадын иргэн (цаашид “уригч” гэх)-ий эхнэр, нөхөр эсвэл хүүхэд байх бөгөөд дараах нөхцөлийг хангасан байна.
Анхааруулга 1
Япон Улсад урт хугацаагаар оршин сууж буй гадаадын иргэн дараах ангиллын ОСЗ-өөр 1 жилээс дээш хугацаагаар оршин суух шийдвэр гарсан хүнд хамааралтай. Үүнд:
Анхааруулга 2
Гэрлэлтээ албан ёсоор батлуулсан хосыг “Эхнэр, нөхөр” гэж үзнэ. Харин гэр бүлийн 2 хүний аль нэг нь нас барсан эсвэл гэрлэлт цуцлуулсан тохиолдолд дээрх ангиллын виз мэдүүлэгт хамаарахгүй. Мөн гадаад улсад хууль ёсны дагуу батлуулсан ижил хүйстэн хосууд энэ ангиллын виз мэдүүлэгт багтахгүй.
Анхааруулга 3
Хүүхдийн тухайд Японд урт хугацаагаар оршин сууж байгаа хүний эхнэр, нөхөр асран хамгаалагчтай хамт амьдарч буй хууль ёсны хүүхэд, өргөмөл хүүхэд, дагавар хүүхэд (төрсний гэрчилгээгээр нотлогдох)-ийг хэлнэ.
Бүрдүүлэх материалын жагсаалт
Анхааруулга
Визийн ерөнхий агуулга
Агуулга | Энэхүү олон удаагийн визийг урт хугацааны оршин суух зөвшөөрөл (Цаашид ОСЗ гэнэ) -тэй гадаад иргэний эхнэр, нөхөр эсвэл хүүхэд Япон Улс руу богино хугацаагаар зорчиход зориулан олгодог. Энэ визээр Япон Улсад зорчихдоо ашиг орлого олох, шагнал урамшуулал авах арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулахыг хатуу хориглоно. |
Хоног | 15, 30, 90 хоног |
Нийт зорчих хоног | Жилд нийт 180 хүртэлх хоног зорчих |
Хүчинтэй хугацаа | 1, 3 жил |
Виз олгох шалгуур
Япон Улсад ОСЗ-тэй урт хугацаагаар оршин сууж буй гадаадын иргэн (цаашид “уригч” гэх)-ий эхнэр, нөхөр эсвэл хүүхэд байх бөгөөд дараах нөхцөлийг хангасан байна.
- Сүүлийн 3 жилийн хугацаанд Япон Улс руу зорчсон түүхтэй байх бөгөөд тухайн хугацаандаа Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газрын тухай болон Дүрвэгсдийн тухай хууль зэрэг Япон улсын хууль дүрмийг чанд сахисан, аливаа нэгэн зөрчилгүй иргэн байна.
- MRP эсвэл IC гадаад паспорт эзэмшигч байх.
Анхааруулга 1
Япон Улсад урт хугацаагаар оршин сууж буй гадаадын иргэн дараах ангиллын ОСЗ-өөр 1 жилээс дээш хугацаагаар оршин суух шийдвэр гарсан хүнд хамааралтай. Үүнд:
- AS DIPLOMAT (外交)
- AS OFFICIAL (公用)
- AS PROFESSOR (教授)
- AS ARTIST (芸術)
- FOR RELIGIOUS ACTIVITIES (宗教)
- AS JOURNALIST (報道)
- AS HIGHLY SKILLED PRO (高度専門職)
- AS BUSINESS MANAGER (経営・管理)
- ON LEGAL/ACCOUNTING SERVICES (法律・会計業務)
- ON MEDICAL SERVICES (医療)
- AS RESEARCHER (研究)
- AS INSTRUCTOR (教育)
- AS ENG./SP.IN HUMAN./INT.SERV (技術・人文知識・国際業務)
- AS INTRACOMPANY TRANSFEREE (企業内転勤)
- AS ENTERTAINER (興行)
- AS SKILLED LABOR (技能)
- FOR DESIGNATED ACTIVITIES (特定活動)
Анхааруулга 2
Гэрлэлтээ албан ёсоор батлуулсан хосыг “Эхнэр, нөхөр” гэж үзнэ. Харин гэр бүлийн 2 хүний аль нэг нь нас барсан эсвэл гэрлэлт цуцлуулсан тохиолдолд дээрх ангиллын виз мэдүүлэгт хамаарахгүй. Мөн гадаад улсад хууль ёсны дагуу батлуулсан ижил хүйстэн хосууд энэ ангиллын виз мэдүүлэгт багтахгүй.
Анхааруулга 3
Хүүхдийн тухайд Японд урт хугацаагаар оршин сууж байгаа хүний эхнэр, нөхөр асран хамгаалагчтай хамт амьдарч буй хууль ёсны хүүхэд, өргөмөл хүүхэд, дагавар хүүхэд (төрсний гэрчилгээгээр нотлогдох)-ийг хэлнэ.
Бүрдүүлэх материалын жагсаалт
No. | Бүрдүүлэх материал | Эх хувь Хуулбар |
1 | Паспорт | Эх хувь |
2 | Виз мэдүүлгийн хуудас | Эх хувь |
3 | Цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зураг. Эгц өөдөөс харсан малгайгүй, нүдний шилгүй байх) | Эх хувь |
4 | Гадаад паспорт эзэмшигчийн үндсэн мэдээллийг агуулсан хуудас | Хуулбар |
5 | Нислэгийн тийз Аяллын хөтөлбөрт нислэгийн дугаар, нисэх цагийн хуваарь, нисэх онгоцны буудлын нэрс бичигдсэн байх тохиолдолд шаардлагагүй |
Эх хувь |
6 | Зочид буудлын захиалгын хуудас Аяллын хөтөлбөрт зочид буудлын нэр (хамаатан садан, танил, найз нөхдийндөө байрлах тохиолдолд тухайн хүний нэр), хаяг, холбоо барих утасны дугаар бичээстэй байх тохиолдолд шаардлагагүй. |
Эх хувь |
7 | Санхүүгийн чадамжийг батлах бичиг баримт 1) Виз мэдүүлэгчийн нэр дээрх банкны дансны сүүлийн 6 сарын QR кодтой хураангуй хуулга. 2) Виз мэдүүлэгч нь сүүлийн 6 сарын хураангуй хуулгыг гаргах боломжгүй бол өөрийн нэр дээрх дансны QR кодтой эцсийн үлдэгдлийн тодорхойлолт болон тухайн дансны сүүлийн 3 сарын дэлгэрэнгүй хуулгыг өгнө. |
Эх хувь |
8 | Ажлын газрын тодорхойлолт, үйл ажиллагаагаа нотлох бичиг баримт эсвэл сургуулийн тодорхойлолт | Эх хувь |
9 | Төрөл садангийн лавлагаа (гэрлэлтийн баталгаа, төрсний гэрчилгээ гэх мэт) | Эх хувь |
10 | Хүүхэд мэдүүлж байгаа тохиолдолд эцэг эсвэл эхтэй хамт амьдардаг эсвэл асран хамгаалалтад байдаг болохыг нотлох бичиг баримт (гэрийн хаягийн бүртгэл, гэрийн хаягийн тодорхойлолт зэрэг) | Эх хувь |
11 | Урилга (Хэрвээ олон удаагийн виз хүсч байгаа бол шалтгааныг тайлбарлах) ※Япон талын уригч бичих |
Хуулбар |
12 | Аяллын хөтөлбөр | Хуулбар |
13 | Япон талын уригчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт | Хуулбар |
14 | Япон талын уригчийн оршин суух үнэмлэхийн нүүр болон ар талын хэсэг As Diplomat , As official ангиллаар оршин сууж буй хүн бол Япон Улсын Гадаад хэргийн яамны ёслолын хэлтсээс олгосон биеийн байцаалт, бичиг баримтын дугаар эсвэл бүртгэлийн дугаарыг тэмдэглэсэн ноот бичиг. Хэрвээ төрийн эсвэл олон улсын байгууллагын Япон улсад байрлах салбар байгууллагын ажилтан боловч Япон улсын Гадаад харилцааны яаманд мэдүүлээгүй As official ангиллаар оршин суудаг бол ажлын газрын тодорхойлолт. |
Хуулбар |
- Дээр дурдсан бүрдүүлэх бичиг баримт нь виз мэдүүлэхэд зайлшгүй шаардлагатай материалууд болно.
- Виз мэдүүлгийн материал бүрэн бус, мэдүүлгийн хуудсыг дутуу бөглөсөн бол виз мэдүүлгийн материалыг хүлээж авахгүй.
- Шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал авах мөн виз мэдүүлэгчийг ярилцлагад дуудна.
- Шаардсан нэмэлт материалыг цаг хугацаанд нь гаргаж өгөхгүй байх, визийн ярилцлагад ирэхгүй бол виз мэдүүлгийг цуцална.
- Хүмүүнлэгийн чанартай яаралтай зорчих виз мэдүүлгээс бусад тохиолдолд визийн хариуг яаралтай олгохгүй.
- Зарим тохиолдолд визийг шийдвэрлэхэд тодорхой хугацаа шаардагдах ( хэдэн 7 хоног ч зарцуулах тохиолдол байдаг) тохиолдол байдаг тул эрсдэлээ тооцон хангалттай хугацаатайгаар виз мэдүүлнэ үү.
- Виз мэдүүлгийн материалын хүчинтэй хугацааны тухайд виз мэдүүлэгчээс гаргах материал 3 долоо хоног, санхүүгийн чадамжийг батлах бичиг баримт (банкны хуулга, тодорхойлолт гэх мэт) 7 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Харин Япон талаас ирүүлсэн материал 3 сар (хуулбар хувь байж болно)-ын хугацаанд хүчинтэй байна.
- Япон талаас бүрдүүлэх материалын хүчинтэй хугацаа 3 сар байна. Хуулбар материалаар виз мэдүүлж болно. Гэвч зарим тохиолдолд эх хувь материалыг шаардах үе байдаг.