Энгийн паспорттой иргэн богино хугацааны олон удаагийн виз мэдүүлэх журам

2024/4/5
Тус Элчин сайдын яам нь виз мэдүүлгийн материалыг хуурамчаар үйлдсэн тохиолдолд хатуу арга хэмжээ авах бөгөөд виз олгохоос татгалзана.

Богино хугацааны олон удаагийн визийн тухай
Агуулга Япон Улсад “Аялал”, “Бизнес”, “Соёлын солилцоо”, “Ах дүү, төрөл садан, найз нөхдийндөө очих” зорилгоор зорчих энгийн паспорттой Монгол Улсын иргэнд богино хугацааны олон удаагийн визийг олгоно.
Уг визийг олон удаагийн виз олгох шалгуурыг бүрэн дүүрэн хангасан хүнд олгоно.
Энэ ангиллын визээр Япон Улсад зорчихдоо ашиг орлого олох, шагнал урамшуулал авах арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулахыг хатуу хориглоно.
Хоног 15 хоног, 30 хоног 
Нийт зорчих хоног Жилд нийт 180 хүртэлх хоног зорчих
Хүчинтэй хугацаа 1 жил, 3 жил, 5 жил
 
Бүрдүүлэх бичиг баримт
А. Сүүлийн 3 жилийн хугацаанд богино хугацааны визээр Япон Улсад зорчсон байх эсвэл санхүүгийн бүрэн чадамжтай иргэнд олгох олон удаагийн виз
No. Бүрдүүлэх материал Эх хувь/ Хуулбар
1 Паспорт Эх хувь
2 Виз мэдүүлгийн хуудас Эх хувь
3 Цээж зураг
Цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зураг. Эгц өөдөөс харсан малгайгүй, нүдний шилгүй байх)
Эх хувь
4 Паспорт эзэмшигчийн үндсэн мэдээллийг агуулсан хуудас Хуулбар
5 Япон улсад олон удаа зорчих шаардлагатайг батлах бичиг баримт 
 1) Олон удаа зорчих шаардлагыг дэлгэрэнгүй бөгөөд тодорхой тусгасан аяллын хөтөлбөр.
 2) “Бизнес”, “Соёлын солилцоо”-ны зорилгоор мэдүүлэгч олон удаа Япон улс руу зорчихыг тодорхой заасан Монгол талын байгууллагын албан бичиг. Мөн дээрх зорилгоор зорчихыг баталсан Япон талын хүлээн авагч байгууллагаас ирүүлсэн урилга, батлан даалтын бичгийг хавсаргах.
 3) “Ах дүү, төрөл садан, найз нөхдийндөө очих” зорилгоор зорчих бол Япон талын уригчаас ирүүлсэн урилга, батлан даалтын бичиг зэрэг бусад шаардлагатай бичиг баримтыг хавсаргах.
 4) “Эмнэлгийн үзлэг, эмчилгээ хийлгэх” зорилгоор зорчих бол удаа дараа зорчих шаардлагатайг батлах эмнэлгийн бичиг, эмчийн магадалгаа, хөтөлбөрийг хавсаргах.
 
 
Эх хувь
 
 
 
6
Санхүүгийн чадамжийг батлах бичиг баримт
 1) Виз мэдүүлэгчийн нэр дээрх банкны дансны сүүлийн 6 сарын QR кодтой хураангуй хуулга.
 2) Виз мэдүүлэгч нь сүүлийн 6 сарын хураангуй хуулгыг гаргах боломжгүй бол өөрийн нэр дээрх дансны QR кодтой эцсийн үлдэгдлийн тодорхойлолт болон тухайн дансны сүүлийн 3 сарын дэлгэрэнгүй хуулгыг өгнө.
 
 
 
Эх хувь
7 Ажлын газрын тодорхойлолт, үйл ажиллагаа эрхэлж байгааг батлах бичиг баримт, сургууль цэцэрлэгийн тодорхойлолт Эх хувь
8 Сүүлийн 3 жилд богино хугацааны визээр Япон Улсад зорчиж байсныг батлах виз болон хилээр орж, гарсан дардастай хуудас Хуулбар
 
Б. Сүүлийн 3 жилийн хугацаанд богино хугацааны визээр Япон болон Японоос бусад Их долоо (G7)-ийн орнуудад зорчсон түүхтэй иргэнд олон удаагийн виз
No. Бүрдүүлэх материал Эх хувь/ Хуулбар
1 Паспорт Эх хувь
2 Виз мэдүүлгийн хуудас Эх хувь
3 Цээж зураг
Цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зураг. Эгц өөдөөс харсан малгайгүй, нүдний шилгүй байх)
Эх хувь
4 Гадаад паспорт эзэмшигчийн үндсэн мэдээллийг агуулсан хуудас Хуулбар
5 Япон улсад олон удаа зорчих шаардлагатайг батлах бичиг баримт 
 1) Олон удаа зорчих шаардлагыг дэлгэрэнгүй бөгөөд тодорхой тусгасан аяллын хөтөлбөр.
 2) Мэдүүлэгч нь “Бизнес”, “Соёлын солилцоо”-ны зорилгоор олон удаа Япон улс руу зорчихыг тодорхой заасан Монгол талын байгууллагын албан бичиг. Мөн дээрх зорилгоор зорчихыг баталсан Япон талын хүлээн авагч байгууллагаас ирүүлсэн урилга, батлан даалтын бичгийг хавсаргах.
 3) “Ах дүү, төрөл садан, найз нөхдийндөө очих” зорилгоор зорчих бол Япон талын уригчаас ирүүлсэн урилга, батлан даалтын бичиг зэрэг бусад шаардлагатай бичиг баримтыг хавсаргах.
 4) “Эмнэлгийн үзлэг, эмчилгээ хийлгэх” зорилгоор зорчих бол удаа дараа зорчих шаардлагатайг батлах эмнэлгийн бичиг, эмчийн магадалгаа, хөтөлбөрийг хавсаргах.
 
 
 
 
Эх хувь
6 Санхүүгийн чадамжийг батлах бичиг баримт
 1) Виз мэдүүлэгчийн нэр дээрх банкны дансны сүүлийн 6 сарын QR кодтой хураангуй хуулга.
 2) Виз мэдүүлэгч нь сүүлийн 6 сарын хураангуй хуулгыг гаргах боломжгүй бол өөрийн нэр дээрх дансны QR кодтой эцсийн үлдэгдлийн тодорхойлолт болон тухайн дансны сүүлийн 3 сарын дэлгэрэнгүй хуулгыг өгнө.
 
 
 
Эх хувь
7 Ажлын газрын тодорхойлолт, үйл ажиллагаа эрхэлж байгааг батлах бичиг баримт, сургууль цэцэрлэгийн тодорхойлолт. Эх хувь
8 Сүүлийн 3 жилд богино хугацааны визээр Япон Улсад зорчиж байсныг батлах виз болон хилээр орж, гарсан дардастай хуудас. Хуулбар
9 Сүүлийн 3 жилийн хугацаанд богино хугацааны визээр Японоос бусад Их долоо (G7)-ийн орнуудад зорчиж байсныг батлах виз болон хилээр орж, гарсан дардастай хуудас. Хуулбар
 
В. Санхүүгийн бүрэн чадамжтай иргэнд олгох виз
No. Бүрдүүлэх материал Эх хувь/ Хуулбар
1 Паспорт Эх хувь
2 Виз мэдүүлгийн хуудас Эх хувь
 
3
Цээж зураг
Цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зураг. Эгц өөдөөс харсан малгайгүй, нүдний шилгүй байх)
Эх хувь
4 Гадаад паспорт эзэмшигчийн үндсэн мэдээллийг агуулсан хуудас Хуулбар
 
 
5
Япон улсад олон удаа зорчих шаардлагатайг батлах бичиг баримт 
 1) Олон удаа зорчих шаардлагыг дэлгэрэнгүй бөгөөд тодорхой тусгасан аяллын хөтөлбөр.
 2) “Бизнес”, “Соёлын солилцоо”-ны зорилгоор мэдүүлэгч олон удаа Япон улс руу зорчихыг тодорхой заасан Монгол талын байгууллагын албан бичиг. Мөн дээрх зорилгоор зорчихыг баталсан Япон талын хүлээн авагч байгууллагаас ирүүлсэн урилга, батлан даалтын бичгийг хавсаргах.
 3) “Ах дүү, төрөл садан, найз нөхдийндөө очих” зорилгоор зорчих бол Япон талын уригчаас ирүүлсэн урилга, батлан даалтын бичиг зэрэг бусад шаардлагатай бичиг баримтыг хавсаргах.
 4) “Эмнэлгийн үзлэг, эмчилгээ хийлгэх” зорилгоор зорчих бол удаа дараа зорчих шаардлагатайг батлах эмнэлгийн бичиг, эмчийн магадалгаа, хөтөлбөрийг хавсаргах.
Эх хувь
 
 
6
Санхүүгийн чадамжийг батлах бичиг баримт
 1) Виз мэдүүлэгчийн нэр дээрх банкны дансны сүүлийн 6 сарын QR кодтой хураангуй хуулга.
 2) Виз мэдүүлэгч нь сүүлийн 6 сарын хураангуй хуулгыг гаргах боломжгүй бол өөрийн нэр дээрх дансны QR кодтой эцсийн үлдэгдлийн тодорхойлолт болон тухайн дансны сүүлийн 3 сарын дэлгэрэнгүй хуулгыг өгнө.
Эх хувь
7 Ажлын газрын тодорхойлолт, үйл ажиллагаа эрхэлж байгааг батлах бичиг баримт, сургууль цэцэрлэгийн тодорхойлолтыг өгөх Эх хувь
 
Г. Олон удаагийн виз эзэмшигчийн эхнэр, нөхөр,хүүхдэд олгох олон удаагийн виз
No. Бүрдүүлэх материал Эх хувь/ Хуулбар
1 Паспорт Эх хувь
2 Виз мэдүүлгийн хуудас Эх хувь
3 Цээж зураг
(Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зураг. Эгц өөдөөс харсан малгайгүй, нүдний шилгүй байх)
Эх хувь
4 Гадаад паспорт эзэмшигчийн үндсэн мэдээллийг агуулсан хуудас Хуулбар
5 Хоорондын хамаарлыг батлах бичиг баримт 
 1) Төрсний гэрчилгээ
 2) Төрөл садны лавлагаа
Эх хувь
6 Виз мэдүүлэгчийн эхнэр, нөхөр,аав, ээж нь олон удаагийн визтэйг батлан паспорт эзэмшигчийн үндсэн мэдээллийг агуулсан хуудас болон визтэй хуудсыг хавсаргах Хуулбар
 
Анхааруулга
  1. Дээр дурдсан бүрдүүлэх бичиг баримт нь виз мэдүүлэхэд зайлшгүй шаардлагатай материалууд болно.
  2. Виз мэдүүлгийн материал бүрэн бус, мэдүүлгийн хуудсыг дутуу бөглөсөн бол виз мэдүүлгийн материалыг хүлээж авахгүй.
  3. Шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал авах мөн виз мэдүүлэгчийг ярилцлагад дуудна.
  4. Шаардсан нэмэлт материалыг цаг хугацаанд нь гаргаж өгөхгүй байх, визийн ярилцлагад ирэхгүй бол виз мэдүүлгийг цуцална.
  5. Хүмүүнлэгийн чанартай яаралтай зорчих виз мэдүүлгээс бусад тохиолдолд визийн хариуг яаралтай олгохгүй.
  6. Зарим тохиолдолд визийг шийдвэрлэхэд тодорхой хугацаа шаардагдах ( хэдэн 7 хоног ч зарцуулах тохиолдол байдаг) тохиолдол байдаг тул эрсдэлээ тооцон  хангалттай хугацаатайгаар виз мэдүүлнэ үү.
  7. Виз мэдүүлгийн материалын хүчинтэй хугацааны тухайд виз мэдүүлэгчээс гаргах материал 3 долоо хоног, санхүүгийн чадамжийг батлах бичиг баримт (банкны хуулга, тодорхойлолт гэх мэт) 7 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Харин Япон талаас ирүүлсэн материал 3 сар (хуулбар хувь байж болно)-ын хугацаанд хүчинтэй байна.
  8. Япон талаас бүрдүүлэх материалын хүчинтэй хугацаа 3 сар байна. Хуулбар материалаар виз мэдүүлж болно. Гэвч зарим тохиолдолд эх хувь материалыг шаардах үе байдаг.