Бизнес, Олон улсад танигдсан нэр хүндтэй зүтгэлтэн богино хугацааны олон удаагийн виз мэдүүлэх журам
2025/4/1
Тус Элчин сайдын яам нь визийг шалган шийдвэрлэх явцад нэмэлт материал гаргуулах, Консулын ярилцлагад дуудах тохиолдол гардаг.
Виз мэдүүлэгчийн зүгээс эдгээр шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд виз мэдүүлгийг цуцлах эсвэл татгалзана. Мөн виз мэдүүлгийн материалыг хуурамчаар үйлдсэн тохиолдолд хатуу арга хэмжээ авах бөгөөд виз олгохоос татгалзана.
Олон удаагийн визийн тухай
Бүрдүүлэх материалын жагсаалт
А. Бизнесийн зорилгоор зорчиход
Б. Олон улсад нэр хүндтэй алдартан
В. А (Бизнесийн зорилгоор зорчиж буй хүн ) эсвэл Б (Олон улсад нэр хүндтэй алдартан)-ийн эхнэр/нөхөр хүүхэд
Жич: В буюу бизнесийн зорилгоор зорчих болон олон улсад нэр хүндтэй алдартны гэр бүл (эхнэр, нөхөр, хүүхэд) аль болох үндсэн виз мэдүүлэгчийн хамтаар виз мэдүүлэхийг зөвлөж байна.
Анхааруулга
Виз мэдүүлэгчийн зүгээс эдгээр шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд виз мэдүүлгийг цуцлах эсвэл татгалзана. Мөн виз мэдүүлгийн материалыг хуурамчаар үйлдсэн тохиолдолд хатуу арга хэмжээ авах бөгөөд виз олгохоос татгалзана.
Олон удаагийн визийн тухай
Агуулга | Олон удаагийн визийг дараах хүнд олгоно. 1. Бизнесийн зорилгоор зорчих энгийн паспорттой Монгол улсын иргэн 2. Олон улсад танигдсан нэр хүндтэй зүтгэлтэнд богино хугацааны олон удаагийн визийг олгоно. Энэхүү ангиллын визийг бизнес, соёлын хамтын ажиллагаанд зориулж олгодог. Гэхдээ 2 буюу түүнээс дээш удаа явахдаа бусад зорилгоор зорчихдоо ашиглаж болно. Энэхүү визээр Япон Улсад зорчихдоо ашиг орлого олох, шагнал урамшуулал авах арга хэмжээнд оролцох, арга хэмжээ зохион байгуулахыг хатуу хориглоно. |
Хоног | 90 хоног |
Нийт зорчих хоног | Жилд нийт 180 хүртэлх хоног зорчих |
Хүчинтэй хугацаа | 1 жил, 3 жил, 5 жил |
Бүрдүүлэх материалын жагсаалт
А. Бизнесийн зорилгоор зорчиход
No. | Бүрдүүлэх материал | Эх хувь хуулбар |
1 | Паспорт | Эх хувь |
2 | Виз мэдүүлгийн хуудас | Эх хувь |
3 | Цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зураг. Эгц өөдөөс харсан малгайгүй, нүдний шилгүй байх) | Эх хувь |
4 | Гадаад паспорт эзэмшигчийн хувийн мэдээлэл (Зураг, овог нэр, төрсөн огноо гэх мэт )-ийг багтаасан хуудас | Өнгөт хуулбар |
5 | Доор дурдсан нөхцлийн аль нэгийг хангаж буйгаа нотлох бичиг баримт 1) Олон улсад алдартай дүрслэх урлаг, утга зохиол, дуу хөгжим, бүжиг гэх мэт урлаг соёлын алдартан мөн хүмүүнлэгийн ухаан (уран зохиол, хууль, эдийн засаг) болон байгалийн шинжлэлийн салбар (шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухаан гэх мэт) –ын эрдэмтэн судлаач 2) Өмгөөлөгч, мэргэшсэн нягтлан бодогч, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөх хуульч, нотариатч, дотоодод болон олон улсад эмчлэх эрх бүхий үндсэн мэргэжлээрээ ажиллаж буй мэргэжилтэн 3) Мэргэжлийн болон сонирхогчийн спортын төрөлд өндөр амжилт гаргасан тамирчин 4) Их, дээд сургуулийн багш болон түүнээс дээш цол хэргэмтэй үндсэн ажилтан. 5) Улсын болон нийгмийн судалгаа шинжилгээний хүрээлэн, урлагийн галерей, болон музей, номын сангийн хэлтсийн дарга буюу түүнээс дээш албан тушаалтан. 6) Улсын Их Хурлын гишүүн, төрийн албан хаагч, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн, орон нутгийн төрийн албан хаагч. |
Эх хувь |
6 | Олон удаа зорчих шаардлагыг нотлох бичиг баримт 1) Олон удаа зорчих хугацааг тодорхой заасан аяллын хөтөлбөр 2) Мэдүүлэгч олон удаа Япон улс руу зорчих тухай тодорхой заасан Монгол талын байгууллагын албан бичиг 3) Япон талаас уригч байгууллага байгаа тохиолдолд бизнесийн зорилгоор зорчих богино хугацааны олон удаагийн виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримт (урилга(олон удаа зорчих тухай тусгасан), батлан даалтын бичиг зэрэг) |
Эх хувь |
Б. Олон улсад нэр хүндтэй алдартан
No. | Бүрдүүлэх материал | Эх хувь/ хуулбар |
1 | Паспорт | Эх хувь |
2 | Виз мэдүүлгийн хуудас | Эх хувь |
3 | Цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зураг. Эгц өөдөөс харсан малгайгүй, нүдний шилгүй байх) | Эх хувь |
4 | Гадаад паспорт эзэмшигчийн хувийн мэдээлэл (Зураг, овог нэр, төрсөн огноо, паспортын дугар гэх мэт)-ийг багтаасан хуудас | Өнгөт хуулбар |
5 | Доор дурдсан нөхцлийн аль нэгийг хангаж буйгаа нотлох бичиг баримт 1) Олон улсад алдартай дүрслэх урлаг, утга зохиол, дуу хөгжим, бүжиг гэх мэт урлаг соёлын алдартан мөн хүмүүнлэгийн ухаан (уран зохиол, хууль, эдийн засаг) болон байгалийн шинжлэлийн салбар (шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухаан гэх мэт) –ын эрдэмтэн судлаач 2) Өмгөөлөгч, мэргэшсэн нягтлан бодогч, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөх хуульч, нотариатч, дотоодод болон олон улсад эмчлэх эрх бүхий үндсэн мэргэжлээрээ ажиллаж буй мэргэжилтэн 3) Мэргэжлийн болон сонирхогчийн спортын төрөлд өндөр амжилт гаргасан тамирчин 4) Их, дээд сургуулийн багш болон түүнээс дээш цол хэргэмтэй үндсэн ажилтан. 5) Улсын болон нийгмийн судалгаа шинжилгээний хүрээлэн, урлагийн галерей, болон музей, номын сангийн хэлтсийн дарга буюу түүнээс дээш албан тушаалтан. 6) Улсын Их Хурлын гишүүн, төрийн албан хаагч, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн, орон нутгийн төрийн албан хаагч. |
Эх хувь |
6 | Олон удаа зорчих шаардлагыг нотлох бичиг баримт 1) Олон удаа зорчих хугацааг тодорхой заасан аяллын хөтөлбөр 2) Мэдүүлэгч олон удаа Япон улс руу зорчих тухай тодорхой заасан Монгол талын байгууллагын албан бичиг 3) Япон талаас уригч байгууллага байгаа тохиолдолд бизнесийн зорилгоор зорчих богино хугацааны олон удаагийн виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримт (урилга(олон удаа зорчих тухай тусгасан), батлан даалтын бичиг зэрэг) |
Эх хувь |
В. А (Бизнесийн зорилгоор зорчиж буй хүн ) эсвэл Б (Олон улсад нэр хүндтэй алдартан)-ийн эхнэр/нөхөр хүүхэд
No. | Бүрдүүлэх материал | Эх хувь/ хуулбар |
1 | Паспорт | Эх хувь |
2 | Визийн мэдүүлгийн хуудас | Эх хувь |
3 | Цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4.5х3.5 см хэмжээтэй, малгайгүй, нүдний шилгүй) | Эх хувь |
4 | Гадаад паспорт эзэмшигчийн хувийн мэдээлэл (Зураг, овог нэр, төрсөн огноо, паспортын дугар гэх мэт)-ийг багтаасан хуудас | Өнгөт хуулбар |
5 | Хамаарлыг нотлох бичиг баримт 1) Төрсний гэрчилгээ 2) Төрөл садны лавлагаа |
Эх хувь |
6 | А эсвэл Б нь олон удаагийн визтэйг батлан паспорт эзэмшигчийн үндсэн мэдээллийг агуулсан хуудас (Зураг, овог нэр, төрсөн огноо гэх мэт мэдээллийг агуулсан хуудас) болон визтэй хуудсыг хавсаргах. | Өнгөт хуулбар |
Анхааруулга
- Дээр дурдсан бүрдүүлэх бичиг баримт нь виз мэдүүлэхэд зайлшгүй шаардлагатай материалууд болно.
- Виз мэдүүлгийн материал бүрэн бус, мэдүүлгийн хуудсыг дутуу бөглөсөн бол виз мэдүүлгийн материалыг хүлээж авахгүй.
- Шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал авах мөн виз мэдүүлэгчийг ярилцлагад дуудна.
- Шаардсан нэмэлт материалыг цаг хугацаанд нь гаргаж өгөхгүй байх, визийн ярилцлагад ирэхгүй бол виз мэдүүлгийг цуцална.
- Хүмүүнлэгийн чанартай яаралтай зорчих виз мэдүүлгээс бусад тохиолдолд визийн хариуг яаралтай олгохгүй.
- Зарим тохиолдолд визийг шийдвэрлэхэд тодорхой хугацаа шаардагдах (хэдэн 7 хоног ч зарцуулах тохиолдол байдаг) тохиолдол байдаг тул эрсдэлээ тооцон хангалттай хугацаатайгаар виз мэдүүлнэ үү.
- Виз мэдүүлгийн материалын хүчинтэй хугацааны тухайд виз мэдүүлэгчээс гаргах материал 3 долоо хоног, санхүүгийн чадамжийг батлах бичиг баримт (банкны хуулга, тодорхойлолт гэх мэт) 7 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Харин Япон талаас ирүүлсэн материал 3 сар (хуулбар хувь байж болно)-ын хугацаанд хүчинтэй байна.
- Япон талаас бүрдүүлэх материалын хүчинтэй хугацаа 3 сар байна. Хуулбар материалаар виз мэдүүлж болно. Гэвч зарим тохиолдолд эх хувь материалыг шаардах үе байдаг.