Япон хүнсний бүтээгдэхүүн ашигладаг ресторан, зоогийн газруудыг дэмжих тогтолцооноос олгодог батламж гардуулах ёслолын арга хэмжээ
2019/10/31
10 дугаар сарын 22-ны өдөр, Японы худалдааг дэмжих байгууллага /JETRO /-аас япон хүнсний бүтээгдэхүүн ашигладаг ресторан, зоогийн газарт олгодог батламжийг Монголд анх удаа “TAKESAN MISO RAMEN” зоогийн газарт гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрөв. Ёслолын арга хэмжээнд Монгол дахь Японы Элчин сайдын яамны зөвлөх Хаяаши Шиничиро, Японы худалдааг дэмжих байгууллагын Бээжин дэх салбарын дэд дарга Хината Хироми, хэлтсийн дарга Кобаяши Хироюки нар оролцлоо.
Япон хүнсний бүтээгдэхүүнийг идэвхтэй хэрэглэж, борлуулдаг гадаад улс дахь ресторан, зоогийн газар болон жижиглэн худалдааны дэлгүүрээс JETRO байгууллагад хандан энэхүү батламжийг авах хүсэлт гаргах боломжтой юм.Цаашид батламжийг гардан авах япон ресторан, зоогийн газруудын тоо нэмэгдэнэ гэдэгт найдаж байна.
Энэхүү тогтолцооны талаар эндээс үзнэ үү.
https://www.jetro.go.jp/agriportal/supporter/ (япон )
https://www.jetro.go.jp/en/trends/foods/supporter.html(англи)

![]() |
![]() |
|
|
Ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид болон TAKESAN MISO RAMEN
зоогийн газрын захирал, тогооч нар
|
Батламж гардуулж буй нь | |
![]() |
![]() |
|
| Батламж | TAKESAN MISO RAMEN зоогийн газрын рамен |