Дамжин өнгөрөх виз (Япон Улсаар дамжин гуравдагч орон руу зорчих)
2024/4/5
Тус Элчин сайдын яам нь виз мэдүүлгийн материалыг хуурамчаар үйлдсэн тохиолдолд хатуу арга хэмжээ авах бөгөөд виз олгохоос татгалзана.
Визийн ерөнхий агуулга
Бүрдүүлэх материал
Анхааруулга
Визийн ерөнхий агуулга
Агуулга | Монгол улсаас Япон улсаар дамжин гуравдагч улс руу зорчиход ашиглах виз бөгөөд Японд байх хугацаандаа “аялж зугаалах”, “амарч сувилгаа хийлгэх” зэрэг үйл ажиллагаагаар хязгаарлагдана. Бизнес, ах дүү төрөл садан найз нөхдийндөө очих бол энэ ангиллын визийг ашиглах боломжгүй. Энэхүү визээр зорчихдоо ашиг орлого олох, шагнал урамшуулал авах арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулахыг хатуу хориглоно. |
Хугацаа | 15 хоног |
Зорчих тоо | 1 удаа зорчих хүчинтэй виз / 2 удаа зорчих хүчинтэй виз |
Хүчинтэй хугацаа | 1 удаагийн виз (3 сар) 2 удаагийн виз (6 сар) |
Бүрдүүлэх материал
No. | Бүрдүүлэх материал | Эх хувь Хувилбар |
1 | Паспорт | Эх хувь |
2 | Виз мэдүүлгийн хуудас | Эх хувь |
3 | Цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зураг. Эгц өөдөөс харсан малгайгүй, нүдний шилгүй байх) | Эх хувь |
4 | Гадаад паспортын хувийн мэдээлэлтэй хуудас | Хуулбар |
5 | Онгоцны тийз (1 талын эсвэл 2 талын тийзийг худалдан авсан байх) | Эх хувь |
6 | Зорчих гуравдагч улсын виз эсвэл дахин нэвтрэх зөвшөөрөлтэйг нотлох бичиг баримт | Эх хувь |
Анхааруулга
- Дээр дурдсан бүрдүүлэх бичиг баримт нь виз мэдүүлэхэд зайлшгүй шаардлагатай материалууд болно.
- Виз мэдүүлгийн материал бүрэн бус, мэдүүлгийн хуудсыг дутуу бөглөсөн бол виз мэдүүлгийн материалыг хүлээж авахгүй.
- Шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал авах мөн виз мэдүүлэгчийг ярилцлагад дуудна.
- Шаардсан нэмэлт материалыг цаг хугацаанд нь гаргаж өгөхгүй байх, визийн ярилцлагад ирэхгүй бол виз мэдүүлгийг цуцална.
- Хүмүүнлэгийн чанартай яаралтай зорчих виз мэдүүлгээс бусад тохиолдолд визийн хариуг яаралтай олгохгүй.
- Зарим тохиолдолд визийг шийдвэрлэхэд тодорхой хугацаа шаардагдах ( хэдэн 7 хоног ч зарцуулах тохиолдол байдаг) тохиолдол байдаг тул эрсдэлээ тооцон хангалттай хугацаатайгаар виз мэдүүлнэ үү.
- Виз мэдүүлгийн материалын хүчинтэй хугацааны тухайд виз мэдүүлэгчээс гаргах материал 3 долоо хоног, санхүүгийн чадамжийг батлах бичиг баримт (банкны хуулга, тодорхойлолт гэх мэт) 7 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Харин Япон талаас ирүүлсэн материал 3 сар (хуулбар хувь байж болно)-ын хугацаанд хүчинтэй байна.
- Япон талаас бүрдүүлэх материалын хүчинтэй хугацаа 3 сар байна. Хуулбар материалаар виз мэдүүлж болно. Гэвч зарим тохиолдолд эх хувь материалыг шаардах үе байдаг.