“Японд суралцах мэдээллийн яармаг-2019” зохион байгуулагдлаа
2019/9/25
9 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO)-аас зохион байгуулсан (уг үйл ажиллагаанд Японы Элчин сайдын яам дэмжигч байгууллагаар оролцов) “Японд суралцах мэдээллийн яармаг-2019” амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү үйл ажиллагаанд Японоос 13 их, дээд сургууль болон 1 байгууллага оролцсон бөгөөд Японд суралцахаар сонирхож байгаа 1500 гаруй оюутан хүрэлцэн ирж дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна.
* Тус ЭСЯ-наас танилцуулсан Япон улсын Засгийн газрын тэтгэлгийн талаарх материалыг эндээс үзнэ үү.
* Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO)-аас эмхэтгэн гаргадаг Японд суралцах оюутны гарын авлагыг эндээс үзнэ үү.
* Тус ЭСЯ-наас танилцуулсан Япон улсын Засгийн газрын тэтгэлгийн талаарх материалыг эндээс үзнэ үү.
* Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO)-аас эмхэтгэн гаргадаг Японд суралцах оюутны гарын авлагыг эндээс үзнэ үү.
![]() |
![]() |
|
Үйл ажиллагаа эхлэхээс дуусах хүртэл олон хүн ирж оролцлоо |
Японы ЭСЯ-ны нарийн бичгийн дарга А.Ичиока мэндчилгээ дэвшүүллээ |
|
![]() |
![]() |
|
Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулж байна |
JUGAMO нийгэмлэгээс Д.Мөнхбат Японд суралцсан өөрийнхөө туршлагаасаа хуваалцлаа |
|
![]() |
![]() |
|
Японы их, дээд сургуулиуд ганцаарчилсан зөвлөгөө өгөв |
Японы ЭСЯ-наас Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцууллаа |