Хөл бөмбөгийн ДАШТ-ний урьдчилсан шатны Япон-Монголын шигшээ багын тоглолтыг дэлгэцээр шууд дамжуулан үзүүллээ
2019/10/18
10 дугаар сарын 10-ны өдөр 2022оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Азийн хоёр дахь удаагийн урьдчилсан тоглолт болох Япон-Монголын тоглолт Сайтама стадионд зохион байгуулагдлаа. Хоёр орны шигшээ багийн анхны тоглолтыг тэмдэглэн, Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу парк дахь Уайт рок центрт дэлгэцээр шууд дамжуулан үзүүллээ. Монгол улсын Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатараас эхлээд 500 гаруй монголчууд, Монголд ажиллаж, амьдарч буй япончууд тоглолтын эхэнд төрийн дуулал эгшиглэх мөчөөс тоглолт дуустал хамтдаа хөгжин баясч, сэтгэл догдолсон үдшийг өнгөрөөсөн нь спортоор дамжуулан хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлсэн гайхамшигтай арга хэмжээ болж өндөрлөлөө.
Элчин сайд М. Такаока Тоглолт эхлэхийн өмнө мэндчилгээ дэвшүүллээ | Монгол улсын төрийн дуулал эгшиглэх үед |
|
Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар, Элчин сайд М. Такаокагийн гэр бүлийн хамт | хөгжөөн дэмжигчид олноор цугларав |
|
Тоглолтыг хамтдаа үзэн сонирхох япон, монголын хөгжөөн дэмжигчид |