Японы Хөгжлийн Албан Ёсны Тусламжийг Монголын хэвлэл мэдээллийнхэнд зориулсан танилцуулах хэвлэлийн аян зохион байгуулав
2019/10/22
(Хавдар Судлалын Үндэсний Төв,Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэг)
10 дугаар сарын 1-ний өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэвлэл мэдээллийнхэнд зориулан зохион байгуулсан Японы ХАЁТ-ийг танилцуулах хэвлэлийн аянд өдөр тутмын сонин, интернэт сайт, телевиз зэрэг нийт 8 байгууллагын 12 сэтгүүлч, зураглаачид оролцлоо. Энэ удаагийн аянаар “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хүрээнд засвар хийгдсэн ХСҮТ болон БЗД-ын 129-р цэцэрлэгтэй танилцаж Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн тусламжийн үр дүнгийн талаар сурвалжиллаа.ХСҮТ нь улсын хэмжээнд хавдрын тусламж үйлчилгээ үзүүлдэг цорын ганц байгууллага бөгөөд барилга нь элэгдэн хуучирч дусаал гоождог болсноор эмнэлэгийн тоног төхөөрөмж ашиглах боломжгүй болсон зэргийг харгалзан үзэж “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”–аар дээврийн засварын ажлыг гүйцэтгэсэн. Мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэг нь байгуулагдаад 30 жил болж буй бөгөөд барилга болон шугам хоолой нь элэгдэж хуучирсан, хэрэглэх боломжгүй болсон олон ариун цэврийн өрөө, угаалтуураас гадна өвлийн улиралд барилгын хана туурганд үүссэн зай завсраар салхи сийгэж хүүхдүүдийн ая тухтай хүмүүжих орчин бүрдээгүй байсан тул 2018 онд тус буцалтгүй тусламжаар ангиудын болон ариун цэврийн өрөөний шугам хоолойг засварласан.Уг засварыг хийхэд цэцэрлэгийн багш ажилчид, эцэг эхчүүд гар бие оролцсон нь сайн үлгэр жишээ болсон юм .
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн шугамаар 1990 оноос 2018 оныг дуустал нийт 542 төсөл хэрэгжүүлээд байна. Энэ мэтчилэн Монгол орны бүх аймгийг хамран хэрэгжсэн төсөл нь эрүүл мэндийн тогтолцоо, боловсролын орчин нөхцлийг сайжруулахад хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Энэ удаагийн хэвлэлийн аянаар дамжуулан дээрх хоёр байгууллагад хэрэгжүүлсэн Японы хөгжлийн хамтын ажиллагааны үйл ажиллагааг телевизийн мэдээгээр давтамжтайгаар дамжуулахын хамт, олон өдөр тутмын сонин болон интернэт сайтуудаар мэдээлсэн юм .
Монголд “Өвсний үндэс ”хөтөлбөрөөр 400 гаруй төсөл хэрэгжжээ(Үндэсний шуудан сонингийн 2019 оны 10-р сарын 2-ны дугаарт нийтлэгдсэн)
САЙН ЖИШЭЭ: Байгуулагдаад 30 жил болж буй 129 дүгээр цэцэрлэг баталгаатай дэд бүтэцтэй болжээ (ikon.mn сайтад 2019 оны 10-р сарын 1-ний өдөр тавигдсан)
ХСҮТ | ||
![]() |
![]() |
|
ХСҮТ-ийн гаднах байдал |
Төслийн талаар мэдээлэл авч буй хэвлэлийнхэн |
|
![]() |
![]() |
|
Эмнэлгийн холбогох хүмүүс ярилцлага өгч буй нь-1 |
Эмнэлгийн холбогох хүмүүс ярилцлага өгч буй нь-2 |
|
![]() |
||
Засварласан дээвэр | ||
Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэг |
||
![]() |
![]() |
|
Цэцэрлэгийн төв хаалга |
Эрхлэгч танилцуулга хийж байгаа нь |
|
![]() |
![]() |
|
Эцэг эхийн төлөөлөл ярилцлага өгч буй нь |
Эрхлэгч ярилцлага өгч буй нь |
|
![]() |
![]() |
|
Цэцэрлэгийн хүүхдүүдээс ярилцлага авч буй нь | Засвар хийгдсэн угаалтуур | |