Нобелийн шагналтан Р.Ноёори лекц уншлаа

2019/9/6
    8 дугаар 29-ний Монгол Улсын Их сургууль болон Нагояа Их сургууль 2001 онд Нобелийн шагнал хүртсэн Нагояа Их сургуулийн онцгой хүндэт профессор Р.Ноёорийг урьж лекц уншуулсан билээ. “Where am I from? Where are you going?” гэсэн сэдэвтэй лекц бөгөөд өөрийн судлаач болохоор зорьсон түүхээс эхлээд өнөөдрийг хүртэлх түүхээ ярьж өгч, хүрэлцэн ирсэн хүмүүсийн асуултанд хариуллаа. Элчин сайд М.Такаока лекц эхлэхийн өмнө мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тэрээр Япон улсын засгийн газар болон Нагояа Их сургуулиас хэрэгжүүлж буй Монгол улс дахь хүний нөөцийг хөгжүүлэх тусламжийн талаар дурдаад, шилдэг хүний нөөцийг хөгжүүлэх нь Монгол улсын цаашдын хөгжилд нөлөөлнө гэж найдаж байгаагаа илэрхийлээд Монголын залуу судлаачдыг зоригжууллаа.


 
БСШУСЯ-ны дэд сайд Г. Ганбаяр,
Профессор Р.Ноёори , Элчин сайд М.Такаока
  Нээлтийн үйл ажиллагааны үеэр
Элчин сайд М.Такаока мэндчилгээ дэвшүүллээ   
Илтгэл тавьж буй Р.Ноёори профессор 
 
 Хүрэлцэн ирсэн хүмүүс 
 
  Лекц сонсохоор ирсэн бүх хүмүүс