Япон улсын Нагояагийн Их сургуулийн Азийн Сателит Кампус Институтийн докторын хөтөлбөрийн элсэлтийн ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөв
2019/10/22
10 дугаар сарын 14-ний өдөр Японы ЭСЯ-ны зөвлөх Хаяаши Шиничиро Нагояагийн Их сургуулийн Азийн Сателит Кампус Институтийн докторын хөтөлбөрийн элсэлтийн ёслолын үйл ажиллагаанд оролцлоо. Энэ жилийн элсэгч Нэргүйгийн Оюунтунгалаг нь одоогийн байдлаар Монгол улсын Боловсролын Их сургууль, Нагояа Их сургуулийн хамтарсан Хүүхдийн хөгжлийг дэмжих төвд судлаачаар ажилладаг бөгөөд, ажиллах хугацаандаа докторын зэргийн хөтөлбөрт хамрагдан судалгаагаа хийхээр боллоо. Зөвлөх Ш. Хаяаши мэндчилгээ дэвшүүлэхдээ, элсэгчид хандан өөрийнхөө хүсэл мөрөөдлийг улам “өнгөлөн зүлгэж”, очир эрдэнэ мэт “гялалзана” хэмээн найдаж буйгаа илэрхийллээ.
![]() |
![]() |
|
Зөвлөх Ш. Хаяаши мэндчилгээ дэвшүүлэв |
Н. Оюунтунгалаг сургуульд элсэх шийдвэр гаргасан тухайгаа ярьлаа | |
![]() |
||
Нагояа их сургуулийн төлөөлөгчидтэй хамт дурсгалын зураг авхуулав |