“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Цүтомү Такэбэ тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчлал хийв
2017/10/17
9 дүгээр сарын 10-наас 13-ны өдрүүдэд “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Цүтомү Такэбэ (Либерал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан) тэргүүтэй 30 орчим хүний бүрэлдэхүүн Монгол улсад айлчлал хийв.
Айлчлалын бүрэлдэхүүн айлчлалын үеэр Хоккайдо, Монголын эдийн засгийн харилцааг улам бүр бэхжүүлэх зэрэг зорилт бүхий “Монгол-Хоккайдогийн 2 дугаар бизнес форум” зэрэг арга хэмжээнүүдэд оролцохын хамт Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхав.

“Монгол-Хоккайдогийн 2 дугаар бизнес форум”
(Зүүн гар талд:Нийгэмлэгийн тэргүүн Ц.Такэбэ)
Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэр
УИХ-ын дарга М.Энхболдод бараалхах үеэр
Нас барсан япон иргэдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх үеэр