“Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн 23 дахь удаагийн тэмцээн зохион байгуулагдлаа

2019/9/19
   9 дүгээр сарын 8-ны өдөр “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн 23 дахь удаагийн тэмцээн зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнийг Япон, Монголын найрамдалт харилцааг гүнзгийрүүлэх үйл ажиллагаа болгон 1997 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн. Дэлхийд зөвхөн Монголд л зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд Япон улсын иргэд олноор оролцдог билээ.
   Энэ жил 3, 5, 10, 21 километрийн зайд нийт 2800 гаруй хүн оролцож цэлмэг тэнгэрийн дор монгол нутгийн уужим хээр талд хурд хүчээ сорьцгоолоо. Элчин сайд М.Такаока 21 километрт хүчээ сорин барианд амжилттай орлоо.
   21 километрийн ялагч болсон тамирчинд Элчин сайд медаль гардуулан, хурдан удмын мориор шагнав. 21 километрийн эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн тамирчин Б.Мөнхзаяа 2020 оны Токиогийн Олимпид оролцох бөгөөд Олимпид амжилт гаргана хэмээн найдлага тавьж буй тамирчин юм.
 
  
Нээлтийн үйл ажиллагаа
 
  Гараандаа гарч буй оролцогчид
 
 
Түрүүлсэн ялагчийг мориор шагналаа
 
  Гадаадын оролцогчдоос 1-р байранд орсон тамирчинг хониор шагнав
Тамирчин Б.Мөнхзаяа 2020 оны Токиогийн Олимпид ч
амжилт гаргана хэмээн найдаж байна