Монголын жүдо бөхийн холбоонд Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулав

2019/10/1
    Монгол улсад жүдо бөхийн спортыг түгээн дэлгэрүүлж, Япон, Монголын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оруулсан Монголын жүдо бөхийн холбооны (холбооны ерөнхийлөгч : Монгол улсын Ерөнхийлөгч Х. Баттулга) гавьяа зүтгэлийг үнэлэн Рэйвагийн он тооллын нэгдүгээр он буюу 2019 оны Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг гардууллаа. 9 сарын 26-ны өдөр Элчин сайд М. Такаока тус яамны өргөөнд энэхүү өргөмжлөл гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч З. Энхболдод өргөмжлөлийг гардуулсан юм. Монголын жүдо бөхийн холбоо нь 1971 онд байгуулагдан, Япон улсын Кодокан дээд сургууль болон Японы жүдо бөхийн холбоотой холбоо тогтоон, Монгол улсад хүүхэд залуучуудаас эхлээд олон насны ангиллын хүмүүсийг хамран Японоос үүсэлтэй жүдо бөхийн спортыг түгээн дэлгэрүүлэн, жүдо бөхийн спортоор дамжуулан Япон, Монголын найрамдалт харилцааг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн хэмээн сайшаалаа.
  Монгол улс анх Олимпийн жүдо бөхийн төрөлд 1972 онд (Мюнхен) оролцож байсан бөгөөд 1980 онд (Москва) анхны медалиа авч байсан билээ. 2008 онд (Бээжин) Олимпийн анхны алтан медалтан төрсөн зэрэг жүдо бөхийн спортоор хүчирхэг улс болон хөгжиж байгаа бөгөөд ирэх онд Токиогийн Олимпид амжилттай оролцоно хэмээн найдаж байна.
 
  
Элчин сайд М. Такаока Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З. Энхболдын хамт   Элчин сайд М. Такаока Монголын жүдо бөхийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ш. Адьшагийн хамт
 
Монголын жүдо бөхийн холбооны төлөөлөлтэй дурсгалын зураг авхуулав   Элчин сайд М. Такаока Монголын жүдо бөхийн холбооны тамирчидтай хамт
 
З. Энхболд дарга Монголын жүдо бөхийн холбоог төлөөлөн мэндчилгээ дэвшүүлэв   Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш, Ч. Насантогтох хундаганы үг хэллээ
 
Хүрэлцэн ирсэн Монголын жүдо бөхийн холбооны төлөөлөгчид   Элчин сайд М. Такаока гавьяат тамирчин М. Уранцэцэгтэй ярилцлаа