“Япон Фестиваль Монголд 2019” арга хэмжээ зохион байгуулагдлаа
2019/8/22
8 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх Вайт Рок Центрт “Япон Фестиваль Монголд 2019” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Нээлтийн ажиллагаанд Элчин сайд М.Такаока, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зэрэг хүмүүс оролцон, Японоос охидын хамтлаг ая дуугаа өргөн, Монгол бөмбөрчин Японы тайко бөмбөрийн тоглолт үзүүлснээр Япон, Монголын найрсаг харилцааг илтгэсэн үйл ажиллагаа боллоо. Уг Фестивалийн үеэр зохион байгуулах хороо голлож ажилласнаас гадна, Монгол дах Япончуудын холбоо, япон компаниуд, Японтой холбоотой Монгол байгууллагууд хамтран оролцож, тус тусын асарт өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа. Ойролцоогоор 8,000 хүн ирж сонирхон, поп соёл, уламжлалт соёл, япон хоол, уламжлалт тулааны урлаг, аялал жуучлал, техник технологи, бараа бүтээгдэхүүн зэргийг үзэж сонирхон Япон улсыг бүрэн мэдэрсэн, маш сонирхолтой үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
![]() |
![]() |
Японы Вааста хамтлаг ая дуугаа өргөн барьлаа |
Нээлтийн ажиллагаан дээр Япон тайко бөмбөрийн тоглолт үзүүллээ |
![]() |
![]() |
Нээлтийн ажиллагааны үеэр Элчин сайд М.Такаока мэндчилгээ дэвшүүллээ | Нээлтийн ажиллагааны үеэр Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар мэндчилгээ дэвшүүлэв |
![]() |
![]() |
Тоглолтын танхим дүүрэн үзэгчидтэй байв |
JPOP дууны уралдаанд оролцогч |
![]() |
![]() |
шагнал гардуулах ёслол |
JPOP болон Косплэй тэмцээнд оролцогчид |
![]() |
![]() |
Жудо бөхийн үзүүлбэр үзүүлэв |
Үйл ажиллагааг олон хүмүүс ирж сонирхов |
![]() |
![]() |
ЭСЯ-ны асрын урд Карүта тоглоом танилцууллаа |
Элчин сайд М.Такаока TV5-д ярилцлага өглөө
|
![]() |
|
ЭСЯ-ны асар |