Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд асан Л. Гантөмөр, НИТХ-ын төлөөлөгч Ц. Байгалмаа нарт Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулав
2019/9/18
Боловсролоор дамжуулж Япон, Монголын харилцаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд оруулсан алдар гавьяаг нь үнэлэн Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд асан Лувсаннямын Гантөмөр болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Цагааны Байгалмаа нарт Рэйвагийн нэгдүгээр оны Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг хүртээлээ. 9 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр Элчин сайд М.Такаока “Өргөмжлөл хүртсэн хоёр эрхэм бол Монгол улсаас Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр технологийн коллежид суралцсан анхны болон хоёрдугаар ээлжийн суралцагчид юм” хэмээн дурсахын зэрэгцээ уг хоёр эрхэм нь дэлхийд анх удаа Япон маягийн технологийн коллежийг Монгол улсад байгуулах, өндөр зэрэглэлийн техник, технологийн мэргэжилтэн бэлтгэхэд хүч хөдөлмөрөө дайчилж ирснийг нь үнэлэн, боловсролоор дамжуулан Япон, Монголын найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсныг нь магтан сайшаалаа.
![]() |
|
Оролцсон хүмүүстэй хамт дурсгалын зураг авахуулав |
|
![]() |
![]() |
Л. Гантөмөр сайд асан болон Элчин сайд М.Такаока |
НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа болон Элчин сайд М.Такаока |
![]() |
![]() |
УИХ-ын гишүүн А.Ундраа баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ | Монгол коосэн технологийн коллежийн захирал М.Сэргэлэн баяр хүргэж, хундаганы үг хэллээ |
![]() |
![]() |
Элчин сайд М.Такаока баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ | Ёслолын үйл ажиллагаанд оролцсон хүмүүс |