Монгол Япон сургалтын эмнэлэгийн амбулаторийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа

2019/10/10
 10 дугаар сарын 1-ний өдөр, Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан Монгол Япон сургалтын эмнэлэгийн амбулаторийн үзлэг эхэллээ. Амбулаторийн үзлэгийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд Элчин сайд М.Такаока, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, Монгол Япон сургалтын эмнэлэгийн захирал Х.Алтайсайхан нар тус арга хэмжээнд оролцлоо. Элчин сайд Такаока нээлтийн арга хэмжээний үеэр, “Монгол Япон сургалтын эмнэлэг нь 2 орны найрсаг харилцааны бэлэг тэмдэг бөгөөд 6 сард Японы гадаад хэргийн сайд Коно Монгол улсад албан айлчлал хийж байх үедээ, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад засгийн газрын гишүүдийн хамт Монгол Япон сургалтын эмнэлэгийн нээлтийн ёслолд оролцсон нь тус эмнэлэгт чухал ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. Мөн нээлтийн ёслол зохион байгуулагдсанаас хойш 3 сарын дараа ийнхүү Амбулаторийн үзлэгийг эхлүүлж буй нь Монгол улсын Анагаах ухааны түүхэнд маш том алхам болж байна” хэмээв.
 
  
Амбулаторийн үзлэгийн нээлтийг эхлүүлж буй Элчин сайд М.Такаока болон
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн
  Амбулаторийн үзлэгийн нээлтийн ёслол
 
Эмнэлэгийн бүртгэлийн хэсэг   Үзлэг явагдаж буй нь