Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Япон хэл, Япон соёл судлаач оюутан болон ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курс/

2018/12/18
 2019 оны Японы санхүүгийн жилд хэрэгжих Япон улсын Засгийн газар (Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шалгалт өгөх хүсэлтэй монгол оюутнуудыг дараах шаардлагын дагуу бүртгэж байна.
 
1. Хөтөлбөрийн танилцуулга

 
2. Тавигдах шаардлага, болзол
 ※Дээрх 2 хөтөлбөрт адилхан тавигдах шаардлагыг энд дарж үзнэ үү.


 
Course Guide of JAPANESE STUDIES PROGRAM 2019
Course Guide of TEACHER TRAINING STUDENTS PROGRAM 2019

3.Бүртгэл
Дээрх нөхцөл, шаардлагыг сайн уншиж танилцсаны үндсэн дээр шаардлага хангах материалаа өгөн бүртгүүлнэ үү. Материал дутуу бол бүртгэхгүй.
 
Хэзээ: 2019 оны 1 дүгээр сарын 23-нaac 25-ны өдрүүдэд 13:00-17:00 цагт
Хаана: Монгол-Японы төв
 
Бүрдүүлэх бичиг баримт

 
Шалгалт
А. Бичгийн шалгалт:
  1. Япон хэл, соёл судлаач оюутан хөтөлбөр: Япон хэл
  2. Багшийн мэргэжил дээшлүүлэх  хөтөлбөр: Япон хэл, Англи хэл
 Хэзээ: 2-р сарын 24-ний өдөр (Ням)
 Хаана: Монгол-Япон төв, эсвэл МУИС-ийн 2 дугаар байр /Жич зарлана/
 Шалгаруулалтын хариу гарах тов: 2-р сарын 25-ны өдөр (Даваа)
 Бүрдүүлэх материалыг тайлбарлах: 2-р сарын 26-ны өдөр (Мягмар) Монгол Японы төвд (Зөвхөн шалгалтанд тэнцсэн хүмүүст хамааралтай)

Б. Ярилцлагын шалгалт:
 Бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна. Ярилцлагын шалгалт хэзээ авах талаар бичгийн шалгалтанд тэнцэгсдэд жич мэдэгдэнэ.
 
※Ярилцлагын шалгалтанд тэнцсэн гэдэг нь хамгийн эцсийн хариу биш бөгөөд Японы БСШУСЯ-аас эцсийн хариуг 7 сард зарлана.
 

Асуулт хариултын хэсэг

Жил бүр хамгийн их асуудаг асуултуудад дараахийн дагуу хариулт өгөх тул, тус Элчин сайдын яам руу асууж лавлахаасаа өмнө дараах асуулт хариулттай уншиж танилцана уу.

       Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье. Бүртгэлийн үеэр уг шалгалтанд тэнцэж Япон улсад суралцаж төгссөн төгсөгч зөвөлгөө өгөх тул, шалгалтын талаар асууж лавлах боломжтой.

Q1: Шалгалттай холбоотой зөвлөгөө авахыг хүсэж байна. 
⇒ Жил бүр шалгалтын бүртгэл явуулах үед уг шалгалтыг өгч байсан туршлагатай хүн зөвлөгөө өгдөг тул тухайн үед асууж хэрэгтэй мэдээллээ авна уу.

Q2: Шалгалтын агуулга хэр хүнд вэ. Жишээлбэл, Англи хэлний TOEFL, IELTS –ын хэдэн оноо авсан байх ёстой вэ.
⇒ Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалын линкийг дээр тавьсан байгаа тул, шалгалтын агуулгатай тэндээс танилцана уу. Мөн тухайн жилийн шалгалтын босго оноо жил бүр өөр байдаг мөн TOEFL зэрэг оноо шалгалтанд нөлөөлдөггүй болно.   
 
Q3: Би Япон хэлийг огт сурж үзээгүй бөгөөд, багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт бүртгүүлж болох уу?
⇒ Болно. Бичгийн шалгалтыг Япон хэл болон Англи хэлний  аль алийг нь өгөх бөгөөд аль өндөр оноо авсаныг нь тооцох болно.
 
Q4: Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалтын ярилцлагын шалгалтанд тэнцсэн байтал 7 сард тэнцээгүй гэсэн хариу ирсэн. Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтанд тэнцсэн байхад яагаад тэнцээгүй гэсэн хариу ирдэг юм бэ? 
⇒ Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтанд тэнцсэн оюутанг тус Элчин сайдын яам Японы Боловсрол, Шинжлэх ухааны яамд нэр дэвшүүлдэг. Түүний дараа Японы Боловсрол, Шинжлэх ухааны яам дахин сонгон шалгаруулалт явуулж эцсийн хариуг гаргадаг. Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт элсүүлэх шалгалт зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бүх орнуудад зохион байгуулагддаг ба дэлхийн бусад орнуудаас нэр дэвшигдсэн нийт оюутнууд дундаас сонгон шалгаруулдаг тул Монгол дахь сонгон шалгаруулалтанд тэнцлээ гээд Японд суралцах боллоо гэсэн үг биш юм.