Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 24 дэх удаагийн тэмцээн зохион байгуулагдлаа.

2018/11/7
      11 дүгээр сарын 10-ны өдөр Япон улсын Элчин Сайдын Яам нь Монголын Япон Хэлний Багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон Сантай хамтран “Монголын Япон Хэлний Багш Нарын Холбоо байгуулагдсаны 20 жилийн ойн нэрэмжит сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 24 дэх удаагийн тэмцээн”-ийг Монгол-Японы төвд зохион байгууллаа. Тус тэмцээн нь Их дээд сургуулийн оюутнуудын хэсэг ба ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдын хэсэг гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдсан бөгөөд нийт оролцогчид залуу насны эрчийг мэдрүүлсэн сонирхолтой илтгэлүүдийг тавьж цугласан олны сонорыг баясгалаа.
     Тус тэмцээний шагналт байранд шалгарсан оролцогчид JENESYS 2018 хөтөлбөрийн хүрээнд Япон улсад аялах эрхийн эзэд болцгоосон юм.

                                   
Ахлах сургуулийн хэсгийн оролцогчид                                            Их сургуулийн хэсгийн оролцогчид

                                        
                            Ахлах сургуулийн хэсэгт түрүүлсэн  Д. Санчирмаа                   Их сургуулийн хэсэгт түрүүлсэн Б. Хэрлэнчимэг
                            Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургууль                                  МУИС-ийн Япон эрх зүйн боловсрол, судалгааны төв