Япон, Монголын соёлын харилцаа тогтоосны 45 жилийн ойн концерт
2019/9/30
9 сарын 23-ны өдөр Монгол-Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэг болон Монгол, Японы соёлын харилцааг дэмжих “Альянс” нийгэмлэг энэ онд тохиож буй Япон, Монголын соёлын харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт дурсгалын тоглолт зохион байгууллаа. Монгол хүүхдүүдийн тоглолтоос гадна, Япон морин хуурч Нагиса, Морин хуурын чуулга, МУГЖ Д. Сосорбарам нарын хоршил зэрэг Япон, Монгол дуунууд сүлэлдэх тоглолтыг нийт 400 гаруй үзэгчид сэтгэл хангалуун үзэж сонирхлоо. Энэ тоглолтонд оролцсон Гадаад харилцааны дэд сайд Б. Батцэцэг өдийг хүртэл хоёр орны соёлын харилцааг дэмжиж ирсэн төлөөллүүдийг сайшаахын зэрэгцээ цаашид Япон, Монголын харилцааг авч явах залуучууддаа найдаж байгаагаа илэрхийлэв. Элчин сайд М. Такаока хоёр орны итгэлцлийг бий болгоход соёлын болон хүн солилцоо томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн хэмээгээд, Рэйвагийн он тоололд хоёр орны харилцааг улам илүү хөгжүүлэхийг хүсч буйгаа илэрхийллээ.
![]() |
![]() |
|
Элчин сайд М. Такаока мэндчилгээ дэвшүүллээ |
Гадаад харилцааны дэд сайд Б. Батцэцэг мэндчилгээ дэвшүүллээ | |
![]() |
![]() |
|
Шанз хөгжмийн тоглолт |
Нагисагийн морин хуурын тоглолт |
|
![]() |
![]() |
|
Монгол хүүхдүүдийн тоглолт |
Морин хуурын чуулга, МУГЖ Д. Сосорбарамын хоршил |