Урт хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэйгөөр мэдүүлэх виз (Суралцах, хөдөлмөр эрхлэх, дадлагажигч, гэр бүлийн виз гэх мэт)

2024/4/9
Тус Элчин сайдын яам нь виз мэдүүлгийн материалыг хуурамчаар үйлдсэн тохиолдолд хатуу арга хэмжээ авах бөгөөд виз олгохоос татгалзана.
 
Агуулга Япон Улсад хөдөлмөр эрхлэх болон удаан хугацаагаар оршин суух  зөвшөөрөлтэй иргэнд энэхүү нэвтрэх визийг олгоно.
Хоног Оршин суух зөвшөөрөлд заасан хугацаагаар нэвтрэх визийг олгоно
Зорчих тоо Нэг удаа
Хүчинтэй хугацаа 3 сар
 
No. Бүрдүүлэх материал Эх хувь Хуулбар
1 Паспорт Эх хувь
2 Виз мэдүүлгийн хуудас Эх хувь
3 Цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зураг. Эгц өөдөөс харсан малгайгүй, нүдний шилгүй байх) Эх хувь
4 Паспорт эзэмшигчийн үндсэн мэдээллийг агуулсан хуудас Хуулбар
5 Оршин суух зөвшөөрөл Хуулбар
6 Тусгай ур чадвартай ажилтан:
  “Явахын өмнөх сургалт”-ын батламж
Ур чадварын дадлагажигч:
 1) Илгээгч байгууллагын улсын бүртэлийн гэрчилгээ
 2) Илгээгч байгууллагын тусгай зөвшөөрөл
 3) Илгээгч байгууллагын албан бичиг
Хуулбар
Анхааруулга
1.      Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 3 сар байна. Виз мэдүүлэгч энэхүү хүчинтэй хугацаанд багтаж түр нэвтрэх визийг мэдүүлэн, Япон Улсад очсон байх шаардлагатай.
2.      Дээр дурдсан бичиг баримт нь виз мэдүүлэхэд зайлшгүй шаардлагатай материалууд болно.
3.      Визийн материал бүрэн бус, мэдүүлгийн хуудсыг дутуу бөглөсөн бол виз мэдүүлгийн материалыг хүлээж авахгүй.
Шаардлагатай гэж үзвэл виз мэдүүлэгчийг ярилцлагад дуудна Визийн ярилцлагад ирэхгүй бол виз мэдүүлгийг хүлээж авах боломжгүй.