Булган аймагт хэрэгжүүлэх “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”
2019/10/21
9 сарын 24-ний өдөр, “Булган аймгийн Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд Элчин сайд М.Такаока, Засаг дарга З.Батзориг, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар оролцов.
Энэ удаагийн төсөл хэрэгжих “Эрдмийн Өргөө” цогцолбор сургууль нь Монгол улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Олимпийн анхны алтан медалт жудо бөхийн тамирчин Н.Түвшинбаяр нарын төгссөн сургууль гэдгээрээ алдартай бөгөөд энэ төслөөр нийт 4 блок сургуулийн барилгыг цогцоор нь засварлан, 1,300 гаруй хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулах юм.
Элчин сайд М.Такаока гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр “Уг Өвсний үндэс төслийг хэрэгжүүлснээр, тус сургуулийн сурагчид ирээдүйн Монгол орныг авч явах чадварлаг боловсон хүчин төрөн гарна гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Мөн тус аймагт Японы ЖАЙКА-ийн Хилийн чанад дахь Залуу сайн дурын гишүүн С.Ёдаг дэмжиж ажиллахыг та бүхнээс хүсье” хэмээв.