Улаанбаатар хотын Олон улсын Шинэ нисэх онгоцны буудал барих төсөл “Bloomberg Awards 2018” шагналыг хүртлээ
2019/5/17
5 дугаар сарын 13-ны өдөр, Олон улсын Шинэ нисэх онгоцны буудал барих төсөл “Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг төсөл”-өөр шалгарлаа. Шагналыг гардан авах үеэр, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Такаока Масато “Энэхүү нисэх онгоцны буудлын төсөл нь Япон Монгол хоёр орны урт хугацааны хамтын ажиллагааны үр дүн бөгөөд одоо энэ нисэх буудлын менежментийн талаарх Япон компаниудын консерциум болон Монгол улсын Засгийн газар хоорондын гэрээний хэлцэл дуусах шатандаа орсон. Хэлцлийн шийдвэр удахгүй гарч нисэх буудал ойрын хугацаанд ашиглалтанд орно хэмээн найдаж байна. Япон улс нь агаарын замыг ач холбогдолтойгоор ашиглах төсөлд оролцож байгаа нь нэр төртэй хэрэг юм.” хэмээн хэллээ.
![]() Шагнал гардуулах ёслолын үеэр |
![]() Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Сумъяабазар Монгол банкны ерөнхийлөгч Баяртсайхан Сангийн яамны Дэд сайд Булгантуяа нарын хамт |
|
![]() Япон компаниудын холбогдох хүмүүсийн хамт |