2016 оны Күмамотод болсон газар хөдлөлттэй холбоотой мөнгөн хандивын тухай

2016/12/13

   2016 оны 4 дүгээр сард Күмамотод болсон газар хөдлөлттэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар болон ард иргэдээс харамссан сэтгэлээ илэрхийлсэн болоод сэтгэл санаагаар дэмжсэн үгс илгээсэнд гүнээ талархаж байна. Гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд туслах мөнгөн хандивыг дараах дансанд хүлээн авч байгааг мэдэгдье.

1. Тус Элчин сайдын яамны хандивын мөнгө хүлээн авах данс

    4 дүгээр сарын 25-ны өдөр тус Элчин сайдын яамны хандивын мөнгө хүлээн авах дансыг нээсэн болно. Тус Элчин сайдын яаманд хүлээн авсан хандивын мөнгийг Япон улсын Засгийн газарт хаяглан илгээх бөгөөд бүгд гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд хүргэгдэх болно.


[ Дансны мэдээлэл ]

Банк: ХААН банк (KHAAN BANK)
Салбар: Төв салбар
Дансны дугаар: 5010030389 (төгрөг)
          5010030390 (ам. доллар)
Хүлээн авагч: Японы Элчин cайдын яам

2. Күмамото мужийн захиргааны хандивын мөнгө хүлээн авах данс

   Күмамото мужийн захиргааны хувьд ч гадаадаас хандивын мөнгө хүлээн авах данс нээн ажиллуулж байгаа болно. Доорх линкээр орж тодорхой мэдээлэл авна уу.