Элчин сайд М. Игавахара “Япон иргэдийн дурсгалын цогцолбор”-т хүндэтгэл илэрхийлэн цэцэг өргөв
2026/6/15
6 дугаар сарын 13-ны өдөр Элчин сайд М. Игавахара Монгол дахь Япончуудын холбооноос зохион байгуулсан арга хэмжээнд оролцон, Япон иргэдийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнгээр зочлон, нөхөрсөг уулзалтад оролцлоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсад оршин сууж буй 30 гаруй Япон иргэн оролцсон бөгөөд Элчин сайд М.Игавахара тэдний хамтаар Дамбадаржаа дахь “Япон иргэдийн дурсгалын цогцолбор”-т очин дайны дараа эх нутагтаа буцах чин хүсэлээ гүйцэлдүүлж чадаагүй амь үрэгдсэн Япон иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөв. Мөн тус арга хэмжээнд оролцсон хүмүүст амь үрэгдэгсдийн түүх болон өнгөрсөн жил Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны хамтаар тус цогцолборт хүрэлцэн очиж хүндэтгэл үзүүлсэн талаар дурдав.
Мөн Чингэлтэй дүүрэгт байрлах Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнд зочилсон бөгөөд тэнд байрлах “Сакура” гэр музейг үүсгэн байгуулагч С.Өлзийтогтох олзлогдсон Япон иргэдийн талаарх баримт материалаа хэрхэн цуглуулсан талаар танилцуулахын сацуу хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх нь нэн чухал болохыг онцлов. Элчин сайд Игавахара гэр музейд анх удаа зочилсон хүмүүст зориулан олзлогдсон Япон иргэдийн барьж цогцлоосон барилга байгууламжийн талаарх түүхийг ярьж танилцуулав. Элчин сайд Игавахара уг арга хэмжээнд оролцогчидтой зоог барин найрсаг яриа өрнүүлж, санал бодлоо солилцов.

Япон иргэдийн дурсгалын цогцолборын өмнө үг хэлж буй нь
Япон иргэдийн дурсгалын цогцолборт цэцэг өргөж буй нь
Япон иргэдийн дурсгалын цогцолборын өмнө зураг татуулж буй нь
Олзлогдсон япон иргэдийн “Сакура” гэр музейн үүсгэн байгуулагч С.Өлзийтогтох
Элчин сайд М.Игавахара олзлогдогсдын тухай ярьж буй нь