10 дахь удаагийн “Улаанбаатар олон улсын симпозиум”

2017/10/17
   8-р сарын 26 болон 27-ны өдөр Монгол улсын их сургуульд 10 дахь удаагийн “Улаанбаатар олон улсын симпозиум” зохион байгуулагдлаа.
       Тус симпозиумд Япон Монгол хоёр улсаас төдийгүй ОХУ, БНХАУ-ын судлаачид мөн адил оролцсон бөгөөд "Еврази дахь Япон ба Монгол" гэсэн сэдвээр 20 гаруй илтгэл тавигдлаа. Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Масато Такаока  “Япон Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа энэ жил тус хоёр улсын хоорондын харилцааны талаар хуралдах нь олон улсын хэмжээнд ямар үр ашигтай зүйл болох тал дээр идэвхтэй санал бодлоо дэвшүүлэхийг уриаллаа.
 

Холбогдох албаны хүмүүсийн хамт авхуулсан дурсгалын зураг


Элчин сайд М.Такаока мэндчилгээ дэвшүүлж байгаа нь


Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайд асан Хүрэлбаатар