Тавантолгойн нүүрсний уурхайд “Хитачи” компанийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол
2019/7/10
6 дугаар сарын 28-ны өдөр Хитачи компанийн зүгээс “TTJVCO” ХХК-д том оврын цахилгаан экскаваторыг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа Дундговь аймгийн Тавантолгой нүүрсний уурхайд зохион байгуулагдлаа. Тус ёслолын арга хэмжээнд Японы элчин сайдын яамны зөвлөх Хаяаши оролцлоо.
Тус ёслолын үеэр зөвлөх Хаяаши нь “Монголын эдийн засагт гол нөлөө үзүүлж буй Тавантолгой нүүрсний уурхайд дэлхийн шилдэг Япон компанийн тоног төхөөрөмжийг ашиглах болсон бөгөөд, энэхүү тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр тодорхой хувь нэмрээ оруулсанд туйлын их баяртай байна” хэмээв.
Цаашид цахилгаан экскаватор 11 ширхэг, Хүнд даацын өөрөө өргөгч данп машин 17 ширхэгийг хүлээлгэн өгөх юм. Эдгээр тоног төхөөрөмжийн нийт үнийн дүн нь 14 тэрбум 200 сая иен бөгөөд энэ нь Япон болон Монгол улсын гадаад худалдааны нийт дүнгийн 20-оос дээш хувьтай тэнцэх юм.

Хүндэт зочдын тууз хайчлах ёслол
(Зүүн талаас Японы элчин сайдын яамны зөвлөх Хаяаши, Марүбэни компанийн УБ дахь Төлөөлөгчийн газрын дарга Оно, TTJVCO-ийн CEO Жао, Хитачи компанийн гүйцэтгэх захирал Иший, Таванбогд группийн ерөнхийлөгч Баатарсайхан, ZAMine компанийн CEO Такизава)
Хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж(Нийт хүндийн жин 550 тонн)