Японд суралцаж төгсөгчдийн уулзалт хүлээн авалт
2019/4/15
3 сарын 29-ний өдөр, Япон улсын Элчин сайдын яамны зүгээс Япон улсын их дээд сургуульд суралцаж төгссөн Монгол иргэд болон энэ жил Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар явах гэж буй оюутнуудыг Япон улсын Элчин сайдын өргөөнд урин хүлээн авалт зохион байгууллаа. Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока мэндчилгээ дэвшүүлэн үг хэлснээс гадна, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд асан Л. Гантөмөр /Нагаокагийн Технологийн их сургуулийг төгсөгч/ болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Ж. Цолмон /Токиогийн Анагаах ухаан, Шүд эмнэлгийн их сургуульд суралцсан/ нар үг хэлэв. Тус хүлээн авалтанд Японд суралцаж төгсөөд өдгөө Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засгийн янз бүрийн салбарт идэвх зүтгэл гарган ажиллаж буй олон хүн хүрэлцэн ирж, насны хязгаарыг үл харгалзан нөхөрсөг яриа өрнүүлэн нэгэн үдшийг өнгөрүүллээ.
![]() |
![]() |
Япон улсын Элчин сайд Масато Такаока | БСШУС-ын сайд асан Л. Гантөмөр |
![]() |
![]() |
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Ж. Цолмон | Энэ жил Японд суралцах шинэхэн оюутнууд оролцлоо |