Дорнод аймагт хэрэгжүүлэх Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”
2017/11/27
11 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын цэцэрлэгийн өргөтгөлийн төслийн гэрээнд Япон улсын Элчин сайд М.Такаока болон Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нар гарын үсэг зурлаа. Тус цэцэрлэгт одоогийн байдлаар 190 хүүхэд хамрагддаг ба Япон улсын тусламжийн хүрээнд цэцэрлэгийн шинэ барилга баригдсанаар хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд боловсрол эзэмших боломжтой болохын зэрэгцээ цэцэрлэгт хамрагдах хүсэлтэй хүүхдийн тоо буурах юм.
Мөн түүнчлэн, Элчин сайд М.Такаока Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатын хамт тус аймагт ажиллаж буй Япон улсын ЖАЙКА-ийн Далайн чанад дахь залуу сайн дурын гишүүдийн ажилтай танилцахын зэрэгцээ, Япон улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламжийн хуримтлалын сангийн хөрөнгөөр 2017 онд баригдсан Хэрлэн сумын 4-р багийн цэцэрлэг болон “Өвсний үндэс” буцалтгүй тусламжаар хичээлийн байрны засварыг хийсэн Дорнод аймгийн Политехникийн коллежтэй тус тус танилцав.
Энэ үеэр өнөөг хүртэлх Япон улсын хамтын ажиллагаа олон түмний талархлыг хүлээж буйг илэрхийлж байв.