Хэнтий аймагт хэрэгжүүлэх Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”
2017/11/27
11 дүгээр сарын 9-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны өргөтгөлийн төслийн гэрээнд Япон улсын Элчин сайд М.Такаока болон Аймгийн Засаг дарга Н.Ганбямба нар гарын үсэг зурлаа. Япон улсын тусламжийн хүрээнд сургуулийн дотуур байрны өргөтгөлийг барьснаар сургуульд явахад бэрхшээлтэй, алслагдсан нутагт амьдардаг хүүхдийг олноор нэмж хүлээн авах боломжтой болох юм.
Мөн түүнчлэн, Элчин сайд М.Такаока Аймгийн Засаг дарга Н.Ганбямбын хамт “Өвсний үндэс” буцалтгүй тусламжаар сургуулийн дотуур байрны засварын төсөл хэрэгжсэн Хэрлэн сумын 4-р сургуультай танилцав. Энэ үеэр Япон улсын хамтын ажиллагааны дүнд сурагчдын амьдрах, сурч боловсрох таатай орчин бүрдсэн хэмээн олон түмний талархлыг хүлээж буйг илэрхийлж байв.

Элчин сайд М.Такаока Аймгийн Засаг дарга Н.Ганбямба нар
төслийн гэрээнд гарын үсэг зурав

Хэнтий аймгийн холбогдох албаны хүмүүсийн хамт

“Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжсэн Хэрлэн сумын 4-р сургууль

Засвар хийсэн дотуур байрны тасаг
төслийн гэрээнд гарын үсэг зурав

Хэнтий аймгийн холбогдох албаны хүмүүсийн хамт

“Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжсэн Хэрлэн сумын 4-р сургууль

Засвар хийсэн дотуур байрны тасаг