Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 23 дахь удаагийн тэмцээн болж өнгөрлөө

2017/11/16
   2017 оны 11 дугаар сарын 5-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон сан хамтран зохион байгуулсан сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 23 дахь удаагийн тэмцээн болж өнгөрлөө. Энэ жилийн тэмцээнийг Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан Гадаадын Харилцааны Яамны хурлын танхимд зохион байгуулав. Оролцогчид бага зэргийн сандралтай байсан хэдий ч, итгэл төгс бөгөөд илэрхийлэмж сайтай илтгэлүүдийг тавьж чадсан юм. Ахлах сургуулийн хэсэг “10 жилийн дараах би,” их дээд сургуулийн хэсэг “Монголын хүч” гэсэн сэдвээр тус тус Япон хэлийг хэрхэн хичээнгүй сурч эзэмшсэнээ хурсан олонд тайлагнасан юм. Шагналт байранд шалгарсан нийт 8 оролцогчид JENESYS2017 хөтөлбөрөөр Япон улсад аялах эрхийн эзэд болцгоолоо.


Япон улсаас Монгол улсад суугаа Элчин Сайд Масато Такаока мэндчилгээ дэвшүүлж байгаа нь


ГХЯ Ази, Номхон далайн орнуудын газрын дарга Э. Сарантогос мэндчилгээ дэвшүүлж байгаа нь


Ахлах сургуулийн хэсгийн оролцогчид


Ахлах сургуулийн хэсэгт түрүүлсэн А. ЖаргалмааA. ("Монгол Коосэн" технологийн коллеж)


Их сургуулийн хэсгийн оролцогчид


Их сургуулийн хэсэгт түрүүлсэн Б. Дөлгөөн (Инженер технологийн дээд боловсрол төсөл, Коосэн бэлтгэл хөтөлбөр)