2017 оны намрын Одон олгох тухай Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайд асан С.Хүрэлбаатар болон Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах
2017/11/3
11 дүгээр сарын 3-ны өдөр Япон улсын Засгийн газраас 2017 оны намрын одон гардан авах Гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг зарлав. Монгол улсаас уг одонг, Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайд асан С.Хүрэлбаатар болон Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах нар хүртэх болно. С.Хүрэлбаатар нь Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайд гэх мэтчилэн олон жил Япон, Монголын харилцааг нягтруулан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсныг өндрөөр үнэлсэн юм.
Ж.Галбадрах нь “Шинэ Монгол ахлах сургууль”-ийг үүсгэн байгуулах зэрэг Монгол улсад Япон хэв маягийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, Япон, Монголын хүүхэд залуусын солилцоо, соёлын харилцаанд хувь нэмрээ оруулсныг өндрөөр үнэлсэн билээ.
Уг одонг гардуулахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорхийн дагуу хүргэе.
1. С. Хүрэлбаатар
●Одонгийн төрөл:“Мандах нар”одонгийн “Алт, мөнгөн од” зэрэглэлийн одон
●Оруулсан хувь нэмрийн талаарх товч мэдээлэл:Япон улс, Монгол улсын найрамдалт, найрсаг харилцаа болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан
●Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайд асан, Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн Ерөнхийлөгч
2. Ж. Галбадрах
●Одонгийн төрөл:“Мандах нар”одонгийн “Сарнайн хэлбэрт чимэг бүхий алтан цацраг” зэрэглэлийн одон
●Оруулсан хувь нэмрийн талаарх товч мэдээлэл:Монгол улсад Япон хэв маягийн боловсролыг түгээх дэлгэрүүлэх болон хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан
●Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч