Зурагчин Тэрүзо Сүгиямагийн гэрэл зургийн үзэсгэлэн ~Mongolian Treasure Across Abroad, Ulaanbaatar 1983-2016~
2017/11/14
10 дугаар сарын 13-аас 23-ны өдрийн хооронд Улаанбаатар хот дахь Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зурагчин Тэрүзо Сүгиямагийн гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Өнөөг хүртэл Тэрүзо Сүгияма гуайн гэрэл зургийн хальснаа буулгасаар ирсэн Монгол орны үзэсгэлэнт бурхны шашны холбогдолтой гэрэл зургуудаас гадна Улаанбаатар хотын дүр төрхийг харуулсан олон гэрэл зургууд дэлгэгдсэн бөгөөд үзэсгэлэнгийн нээлтэнд Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирж түүний бүтээлүүдийг шимтэн сонирхов. Сүгияма гуайг соёлын өвийг хадгалж хамгаалах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяаг нь үнэлэн Монгол улсын засгийн газраас “Найрамдал” одонгоор шагнав.

Одонгоор шагнуулж буй гэрэл зурагчин Сүгияма

Элчин сайд Такаока мэндчилгээ дэвшүүлж байгаа нь

Үзэсгэлэнг сонирхож буй ерөнхийлөгч Х.Баттулга


Одонгоор шагнуулж буй гэрэл зурагчин Сүгияма

Элчин сайд Такаока мэндчилгээ дэвшүүлж байгаа нь

Үзэсгэлэнг сонирхож буй ерөнхийлөгч Х.Баттулга
