Элчин сайд М.Такаока Шинэ Монгол эрдмийн хүрээлэн”-гийн үйл ажиллагаатай танилцав

2017/6/14
2017 оны 6 сарын 6-ны өдөр Элчин сайд М.Такаока Япон хэв загварын боловсролыг онцлог давуу талаа болгосон “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн”-ийн үйл ажиллагаатай танилцав.  Тус сургууль нь Япон хүмүүсийн сэтгэлийн дэмжлэгтэйгээр, 2000 онд анх Шинэ Монгол ахлах сургууль нь байгуулагдсан бөгөөд  одоо бага дунд ахлах ангитай бүрэн дунд боловсролын сургууль, техник инженерийн коллеж, технологийн дээд сургуулиас бүрдсэн “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн” болон өргөжсөн байна.


“Шинэ Монгол эрдмийн хүрээлэн”-ийн ерөнхий захирал Галбадрах болон Шинэ монгол сургууль,
Техник инженерийн коллеж, Технологийн дээд сургуулийн захирлууд угтан авлаа.


Элчин сайд М.Такаока-ын Тэтгэлэг гардуулах ёслол дээрх мэндчилгээ


Элчин сайд М.Такаока сурагчидтай ярилцав


Карьер Хөгжлийн төв. Эрдмийн хүрээлэнгийн сурагч, оюутнууд уг Карьер Хөгжлийн төвд хандан
мэргэжил сонголтын зөвлөгөө, мэдээллийг авдаг байна