"UB KIMONO Fashion show ~Tradition and Modernity~" арга хэмжээг зохион байгууллаа

2017/4/4
    3 дугаар сарын 24 (Ба), 25 (Бя)-ны өдрүүдэд, тус Элчин сайдын яам “UB KIMONO Fashion Show ~Tradition and Modernity~” арга хэмжээг зохион байгууллаа. Уг загварын шоу нь уламжлалт кимоно ба кимоно хийх зориулалт бүхий торго, бөсийг ашигласан загвар зохион бүтээгч Б.Явууцагааны бүтээл гэх 2 хэсгээс бүрдсэн бөгөөд эрт үеэс эдүгээ, мөн ирээдүй өөд хөгжих кимоногийн боломж бүхнийг түгээв.
    Эхний хэсгийн уламжлалт кимоногийн үзүүлбэрийн үеэр дөрвөн улирлын кимоног тайлбарын хамт танилцуулсан. Кимоногийн уран тансаг донж маягтай улирал цагийн онцлогийг шингээсэн япон хүний торгон мэдрэмжийг харуулсан шоу болж үзэгч олны нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгасан юм. Мөн кимоногийн зэрэглэл болон самурайн хуяг дуулгын тухай лекцийг зохион байгуулж, кимоногийн талаарх ойлголтыг гүнзгийрүүллээ.
    Сүүлийн хэсэгт кимоно хийх зориулалт бүхий торго, бөсийг ашиглан бүтээсэн загварын хувцаснуудыг танилцуулав. Өнгө тунамал уран тансаг бүтээлүүд загварын тайзыг чимж, монгол үндэсний дээлнээс санаа авсан орчин үеийн даашинз гээд хүрэлцэн ирж сонирхсон бүхнээс халуун алга ташилтыг хүртэв.