Монгол улсын Их хурлын дарга М.Энхболд Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй хийсэн уулзалт

2017/5/2
2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр
 
 3 дугаар сарын 28-ны орой (6 цаг 25 минутаас 15 орчим минут үргэлжлэв)  Ерөнхий сайд Ш.Абэ Монгол улсын Их хурлын дарга М.Энхболдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үед
 
  1. Ерөнхий сайд Ш.Абэ, УИХ-ын дарга М.Энхболдын Япон улсад хийж буй айлчлалыг талархан хүлээн авч буйгаа илэрхийлээд, 29-ний өдөр хоёр орны гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурахаар төлөвлөж буй дунд хугацааны шинэ хөтөлбөрт тулгуурлан харилцан ашигтай “Стратегийн түншлэл”-ийн харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол улс, Олон улсын валютын сантай эдийн засаг, санхүүгийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрсэнд баяртай байгаа бөгөөд олон улсын багц дэмжлэгийн хүрээнд Япон улс чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэхийн хамт боловсон хүчнийг бэлтгэх болон тогтолцоог сайжруулах зэрэг шинэчлэлийн хэрэгжилтийг чадах чинээгээрээ дэмжин ажиллахаа илэрхийлэв.
  2. УИХ-ын дарга М.Энхболд, Япон улсын засгийн газрын дэмжлэгт чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэхийн хамт хууль тогтоох байгууллагын тэргүүний хувьд, мөн эрх баригч нам (МАН)-ын даргын хувьд Япон, Монголын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин зүтгэх болно гэв.
  3. Япон, Монгол хоёр улс Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийн асуудал, Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл зэрэгт цаашид ч нягт хамтран ажиллахаа дахин нотлов.