Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан кимоногийн загварын шоуг зохион байгуулна
2017/3/22

3 сарын 25-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам нь Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Япон улсын үндэсний хувцас болох кимоног уламжлалт болон орчин цагийн өөр өнцгөөс танилцуулах "UB Kimono Fashion Show – Tradition & Modernity" арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээ нь хоёр хэсэгтэй ба эхний хэсэгт дөрвөн улирлын шинж чанарыг агуулсан уламжлалт кимоно, хуримын ёслолын кимоно, самурайн өмсгөл, хуяг дуулга зэрэг байх бол сүүлийн хэсэгт кимоно хийх зориулалт бүхий бөс, торгоор урласан орчин цагийн уур амьсгалтай, тансаг мөртлөө өдөр тутамд өмсөхөд зохимжтой болгон хувиргасан монголын “Явуу” брендийн коллекциос толилуулах болно. Загварын шоуны үеэр Япон цайны ёслол, кимоногийн бөс торгын үзэсгэлэн явагдах ба хуяг дуулга өмссөн самурайтай дурсгалын зураг даруулах боломжтой.
Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, Япон улсын соёлтой танилцахыг урьж байна.
Хэзээ: 2017 оны 3 сарын 25-ны өдөр /Бямба/
(2 удаа зохион байгуулагдана - 15:00 цаг, 18:00 цаг)
Хаана: Мираж ресторан /ХУД, Говь ХК үйлдвэрийн дэлгүүрийн залгаа/
Хураамж: Үнэ төлбөргүй, урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй
Фэйсбүүк эвент: https://www.facebook.com/events/419008451824603/
Зохион байгуулагч: Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ
Хамтран зохион байгуулагч: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
Хамтрагч: Yamato Dining
Мираж рестораны байршил
