Элчин сайд М. Такаока Баянхошуу дахь агаарын чанарын автомат суурин харуулын иж бүрэн тоног төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцлаа

2017/2/15
   2 сарын 9-ний өдөр Элчин сайд М. Такаока Япон улсын Засгийн газрын техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслөөр нийлүүлсэн Баянхошуу дахь агаарын чанарын автомат суурин харуулын иж бүрэн тоног төхөөрөмжтэй танилцлаа. Энэхүү тоног төхөөрөмж нь 2016 оны 4 сараас агаарын чанарыг хэмжиж эхэлсэн ба гэр хороолол орчмын агаарын бохирдлыг бодитоор тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж байна.

   Уг төхөөрөмжөөр хийсэн хэмжилтийн үзүүлэлтийг Нийслэлийн агаарын чанарын албаны цахим хуудсанд байршуулан (http://www.air.ub.gov.mn/ja/) мэдээлж байна.

 
 
Баянхошуу дахь агаарын чанарын автомат суурин харуулын иж бүрэн тоног төхөөрөмж


Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан /зүүн/
Элчин сайд М. Такаокад /баруун/ агаарын бохирдлын талаар тайлбарлаж буй нь


Элчин сайд, Нийслэлийн Засаг даргын орлогч, ЗДТГ-ын ажилтан болон
ЖАЙКА-ийн ажилтан, мэргэжилтнүүдийн хамт