Элчин сайд М.Такаока Монгол-Япон сургалтын эмнэлгийн барилгын ажилтай танилцав

2017/2/1
      1 дүгээр сарын 26-ны өдөр, Элчин сайд М.Такаока Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт баригдаж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Монгол-Япон сургалтын эмнэлгийн барилгын ажилтай танилцав. Барилгын ажлын явцтай танилцах үед уг төслийг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж буй АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар байлцав. Эмнэлгийн барилгын ажлыг 2018 оны 7 дугаар сард дуусгахаар төлөвлөж байна. Тус эмнэлэг байгуулагдсанаар Монгол улсын эрүүл мэндийн үйлчилгээ сайжирч, эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэх орчин нөхцөл бүрдэнэ гэдэгт найдаж байна.



Барилгын ажил гүйцэтгэж буй ажилчидтай дурсгалын зураг татуулав


Барилгын үйл явцын талаар тайлбар авч буй Элчин сайд
М.Такаока (зүүн талд), АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар (баруун талд)



Уг эмнэлгийн барилга нь хонгилын давхрыг
оруулаад нийт 4 давхар болно.