Элчин сайд М.Такаока хамтарсан кредит олгох механизм (JCM)-ын хүрээнд баригдсан “Дарханы нарны цахилгаан станцыг байгуулах төсөл”-ийн цахилгаан станцын нээлтийн арга хэмжээнд оролцов
2017/1/25
1 дүгээр сарын 19-ний өдөр, Элчин сайд М.Такаока хамтарсан кредит олгох механизмын (JCM: The Joint Crediting Mechanism) дэмжлэгтэйгээр баригдсан монголын анхны хамгийн том нарны цахилгаан станц (Sharp, Shigemitsu shoji, Solar Power International 3 компани хамтарч хэрэгжүүлсэн төсөл)-ын нээлтийн арга хэмжээнд оролцов. Тус ёслолын арга хэмжээнд Эрчим хүчний сайд П.Ганхүү болон монгол талын холбогдох албаны хүмүүс оролцож, гаднах агаарын температур -30 хэмтэй цочир хүйтэн байсан хэдий ч ёслолын арга хэмжээ өргөн дэлгэр болж өндөрлөв.
Хамтарсан кредит олгох механизм нь нүүрстөрөгч багатай нийгмийг цогцлоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор Японы Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй механизм юм. Энэ нь хөгжиж буй орнуудад нүүрстөрөгч багатай дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар тухайн орны хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд Япон улсын оруулсан хувь нэмрийг бодитойгоор үнэлэн Япон улсын хүлэмжийн хийн бууруулалтын зорилтод кредит дүйцүүлэн тооцох механизм юм. Мөн үүгээр Японы пүүс компаниуд нүүрстөрөгч багатай дэвшилтэт технологио дэлхийн улс орнуудад нэвтрүүлэх томоохон боломж нээгдэж байна.

Бүтээн байгуулалтын ажил дуусаж, эрчим хүчээ худалдаж
эхэлсэн нарны цахилгаан станц (10 МВт)

Тууз хайчлах ёслолын арга хэмжээнд оролцож
буй холбогдох албаны хүмүүс

Цахилгаан станцын үйл ажиллагааг хянах хяналтын самбар