Элчин сайд М. Такаока Монгол Японы Хүний нөөцийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
1 сарын 16-ны өдөр Элчин сайд М. Такаока Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдаж, өдгөө техникийн хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж буй Монгол Японы Хүний нөөцийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төв нь Монгол, Япон хоёр орны ард түмний харилцан ойлголцлын нэгэн тулгуур болж бизнес эрхлэгчдийн сургалт, япон хэлний сургалт, хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн соёлын арга хэмжээг зохион явуулдаг бөгөөд өнгөрсөн онд тус төвөөр үйлчлүүлэгчдийн тоо 2 саяд хүрээд байна. Энэ онд тохиож буй 15 жилийн ой, Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Япон төв хэмээн нийтэд танигдсан Монгол Японы Хүний нөөцийн хөгжлийн төв

Элчин сайд М. Такаока захирал Ц. Даваадорж болон тус төвийн ажилтнуудын хамт